• FaceApp аппликейшнээс болгоомжлох нь буюу хувийн мэдээллээ устгах хамгийн хялбар арга

    Технологийн мэргэжилтнүүд болон олон нийтийн дунд ОХУ-аас гаралтай хиймэл оюун ухаанд суурилсан FaceApp аппликейшн хэрэглэгчдийн мэдээллийг сурталчилгааны зорилгоор гурав дагч этгээдэд худалдаалж болзошгүй гэсэн хардлага бий болсон. Тэгвэл хамгийн сүүлийн байдлаар тус компаниас хэрэглэгчийн хүсэлтээр мэдээллийг нь устгах боломжтой гэж мэдээллээ.

    Долоо хоногийн хугацаанд л гэхэд FaceApp нь нийт 12.7 сая шинэ хэрэглэгчидтэй болжээ.

    Аппликейшн бүтээгчдийн зүгээс хэрэглэгчдийн хувийн мэдээллийг гурав дагч этгээдэд худалддаггүй гэж мэдэгдсэн боловч Face-app аппликейшнийг татах явцдаа хэрэглэх нөхцлийг нь анхааралтай уншсан бол “Аппликейшний хэрэглэгчийн мэдээллийг зар сурталчилгааны зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрч байна” гэсэн утгатай заалтыг оруулжээ.

    Аппликейшнийг устгах нь дотор нь байгаа таны мэдээллийг устгахгүй. Өөрийн мэдээллийг аппликейшнаас устгахын тулд дараах зааврыг дагаарай:

    • АППЛИКЕЙШНАА НЭЭГЭЭД ЗҮҮН ДЭЭД БУЛАНД БАЙРЛАХ SUPPORT ЦЭС РҮҮ ОРОХ
    • “REPORT BUG AND SEND LOGS” СОНГОЛТЫГ ХИЙХ
    • “ХУВИЙН ЧАНАРТАЙ МЭДЭЭЛЭЛ УЧРААС УСТГАЖ ӨГНӨ ҮҮ” ГЭСЭН ХҮСЭЛТИЙГ ЯВУУЛАХ/BECAUSE OF MY PRIVACY,I WOULD LIKE TO GET REMOVED MY PERSONAL DATA FROM FACE-APP /

    Эх сурвалж: digitaltrends

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ