• Хятад улс Трампыг дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцохоо болихыг шаардав 

    АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп саяхан Цагаан ордонд “шашны хавчлагад өртсөн” хэмээх Хятадын зарим хүмүүстэй уулзжээ. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лү Кан өчигдөр мэдэгдэл хийлээ.

    Тэрбээр “Хятад улсад шашны хавчлага хэмээх байдал байхгүй, шашны асуудлыг ашиглан бусад орны дотоод засагт хөндлөнгөөс оролцохоо зогсохыг АНУ -д шаардаж байна” гэж онцлов.

    Лү Кан “Мэдээлэлд дурдсан тэдгээр хүмүүсийн тараасан яриа нь туйлын буруу юм. Хятадын иргэд хуулийн дагуу шашин шүтлэгийн эрх чөлөөтэй гэдгийг заавал тодруулах шаардлагатай байна. АНУ “Фалүньгүн” хэмээх гажуу шашны этгээд болон Хятадын шашны бодлогыг гүтгэгч бусад хүмүүсийг урьж шашны хурал хэмээх зүйлд оролцуулсан бөгөөд АНУ-ын удирдагчидтай уулзуулсан нь Хятад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буй явдал юм. Хятад улс үүнд маш дургүйцэж байгаа бөгөөд эрс шуурхай эсэргүүцэж байна. Хятад улсын шашны бодлого болон шашин шүтлэг эрх чөлөөтэй байдалд зөв хандаж, шашны асуудлыг ашиглан бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоохыг АНУ-д шаардаж байна” гэжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ