• Түрээсийн орон сууцанд орох гэж худал мэдээлэл оруулбал “Хар жагсаалт”-д орно

    2019-07-19

    “Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцны бүртгэлийг долдугаар сарын 22-ноос эхлүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа талаар Нийслэлийн орон сууцны корпорациас өнөөдөр мэдээлэл хийлээ.

    “Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууц нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрших бөгөөд 59 мкв талбайтай гурван өрөө,30 мкв талбайтай хоёр өрөө,23 мкв талбатай хоёр өрөө гэсэн сонголтуудтай.

    Бүртгэл энэ сарын 22-ноос наймдугаар сарын тавны хооронд http://nosk.ub.gov.mn вебсайтаар цахимаар явагдана.Цахим бүртгэл хийгдэж байгаа учир эхний ээлжинд түрээсийн орон сууцанд хамрагдахаар хүсэлт гаргаж байгаа иргэд цаасан байдлаар бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй болж байгаа юм. Click To Tweet

    Ийнхүү цахимаар бөглөсөн мэдээллээр нь“Нийслэлийн Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын дагуу сонгон шалгаруулж, шаардлага хангасан иргэдээс нэмэлт материалыг хүлээн авах зарчмаар явна.

    “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар:

    “Буянт-Ухаа 1” дээр нэг гэр бүлийн дөрвөн ч гишүүн хамрагдсан тохиолдол байсан. Энэ байдлыг дахин бий болгохгүйн тулд “Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцны бүртгэлийг зөвхөн Нийслэлийн орон сууцны корпорацийн http://nosk.ub.gov.mn гэсэн нэг л цахим цонхоор хүлээн авна.

    ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ЗОРИЛТОТ НАЙМАН БҮЛГЭЭС СОНГОЖ, НЭГ Л УДАА БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

    -Ахмад настан

    -Төрийн албан хаагч

    -Залуу гэр бүл

    -Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч

    -18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл

    -Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон түүнийг халамжилдаг гэр бүл

    -Гамшигт аюул үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн зорилтот найман бүлгээс сонголтоо хийн бүртгүүлнэ.

    Хүсэлт гаргагч нь нэг л удаа бүртгүүлэх боломжтой учраас дээрх найман сонголтоос өөрт хамгийн сайн нийцэж байгааг нь сонгох нь зүйтэй.

    Харин ийнхүү цахимаар бүртгүүлэхдээ сонгон шалгаруулалтад тэнцэхийн тулд худал мэдээлэл ирүүлсэн тохиолдолд хар жагсаалтанд орж,сонгон шалгаруултанд дахин оролцох боломжгүйг анхаарна уу. Click To Tweet

    Гэрэл зургийг mpa.mn

    “Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдахад тавигдах шаардлагууд:

    1.УЛААНБААТАР ХОТЫН ХАРЪЯАЛАЛТАЙ БАЙХ

    2.ГЭР ХОРООЛЛЫН АГААРЫН ЧАНАРЫН БҮСЧЛЭЛД ОРШИН СУУДАГ

    3.ӨӨРИЙН ӨМЧЛӨЛИЙН ОРОН СУУЦГҮЙ

    Мөн тэтгэврийн болон бусад төрлийн зээлтэй иргэд түрээсээ төлж чадах нь батлагдвал “Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах бүрэн боломжтой. Click To Tweet

    Нийслэлийн орон сууцны корпораци нь арын хаалга ашиглаж иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулж байна гэсэн хардлага олон нийтийн дунд үүсээд байгаа. Тэгвэл түрээсийн орон сууцанд хамрагдсан иргэдийн овог, нэр, албан тушаал зэрэг мэдээллүүд нь корпорацийн вебсайт дээр шилэн байдлаар байрших болжээ. Click To Tweet

    Нийслэлийн орон сууцны корпораци нь зөвхөн бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд эцсийн нэмэлт материал хүлээн аван, сонгон шалгаруулалтын ажлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан комисс зохион байгуулах юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ