• Контейнер тээвэрлэж явсан ачааны автомашин троллейбусны шугамыг тасалжээ

    Хан-Уул дүүргийн 2 хороо АПУ ХК-ийн үйлдвэрийн баруун талын уулзварт 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр контейнер тээвэрлэж явсан Hino маркийн ачааны автомашин троллейбусны шугамыг тасдаж улмаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн ашиглалтад байдаг гэрлэн дохионы 2 шон, 1 светфор буюу авто машины хөдөлгөөн зохицуулах ЛЕД гэрлийг хугалж гэмтээсэн осол гарлаа.

    Тус төвийн гадна талбайн тоног төхөөрөмж хариуцсан инженерүүд  болон туслан гүйцэтгэх Согриглүн ХХК-ны ажилчид гэмтэл гарсан тоног төхөөрөмжүүдийг шуурхай засварлаж 2019 оны 07 дугаар сарын 18-ны өглөө гэхэд тухайн замын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг хангаж ажиллалаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ