• АНУ-ыг эдийн засгийн террорист заналхийлэл хэрэгжүүлж байна хэмээв

    Ираны Гадаад хэргийн сайд Мухаммед Зариф Нью Йорк дахь НҮБ-ын төв байранд болсон хурлын үеэр Иранд эдийн засгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлж буй АНУ-ыг зэмлэн буруушаагаад, энэ нь эдийн засгийн террорист заналхийлэл, Иран зэрэг орнуудын тогтвортой хөгжлийн зорилтоо биелүүлэхийн эсрэг “хамгийн аюултай заналхийлэл” хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

    Тогтвортой хөгжлийн талаарх НҮБ-ын дээд түвшний улс төрийн форумын сайд нарын хэмжээний хурлын үеэр “Иранчууд улс төрийн хууль бус зорилгод хүрэхийн тулд гэмгүй энгийн иргэдэд чиглэсэн “эдийн засгийн терроризм”-д өртөж байна. АНУ, Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж, Иранд хууль бус хилийн чанадын эдийн засгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлж байгаа нь Иран болон хөрш орнуудын тогтвортой хөгжлөө биелүүлэх зорилтод хамгийн их заналхийлэл бий болгож буйг эсэргүүцэж байна” гэж мэдэгджээ.

    Тэрээр “Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилт нь урьдчилсан төсөөлөлд хүрч чадаагүй бөгөөд хөгжсөн орнууд өөрсдийн үүргээ биелүүлэхгүй байна. Олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх амлалтаа баримталж, тогтвортой хөгжилд таатай орчин бий болгохыг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалж байна” гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ