Украины сөргөлдөгч талууд хугацаагүй гал зогсоохоор тохиролцжээ

2019-07-18

Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын тусгай төлөөлөгч Мартин Сэддик өчигдөр Беларусийн нийслэл Минск хотноо хэлэхдээ “Украины мөргөлдөгч талууд энэ сарын 21-нээс эхлэн хугацаагүйгээр гал зогсоохоор тохиролцсон” гэжээ.

Украины асуудлаарх гурван тал Украан, ЕАХАБ, Оросын хамтарсан холбоо барих ажлын хэсэг мөн өдөр Минскт хэлэлцээ хийсний дараа Мартин Сэддик хэвлэлийн бага хурал дээр, “орон нутгийн цагаар 21-ний өглөөнөөс мөргөлдөгч талууд хугацаагүйгээр гал зогсоох мэдэгдлийн агуулгыг мөрдөж эхэлнэ, үүнд гал нээлцэхгүй байхыг батлах цогц арга хэмжээ хамрагдсан” гэж мэдэгджээ.

Мартин Сэддикийн хэлж буйгаар мөргөлдөгч талуудын дээд командлалын газар нь нээлттэй мэдэгдлийн хэлбэрээр гал зогсоох тушаал өгч, дайрах, тагнах болон эвдэж бусниулах ажиллагаагаа бүрэн зогсоож, ямар ч зэр зэвсэг хэрэглэхгүй байхыг батлах бөгөөд оршин суугчдын хороолол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг иргэний хэрэглээний дэд бүтцийн төхөөрөмжид хүнд зэр зэвсэг байрлуулахгүй зэрэг агуулгыг багтаасан ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ