• Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны F хэсэгт Монголын баг Япон Киргиз, Мьянмар, Тажикстантай таарлаа

    2019-07-18

    2022 онд Катар улсад болох хөлбөмбөгийн ДАШТ, 2023 онд БНХАУ-д зохиогдох Азийн АШТ-ий урьдчилсан шатны хэсгийн сугалаа Малайзын нийслэл Куала Лумпур хотод өчигдөр боллоо.

    ДАШТ-ий урьдчилсан шатны хоёр дахь шатанд анх удаа хүч үзэх Монголын шигшээ баг дэлхийн аваргын арвин туршлагатай Японы шигшээ багийн толгойлж буй “F” хэсэгт багтаад байна.

    “Цэнхэр самуурайнууд”-аас гадна өмнө нь тоглож байсан Киргиз, Мьянмар болон Тажикстаны шигшээ багуудтай хүч үзэх боллоо. Монголын шигшээ баг урьд өмнө Японы багтай 1993, 1997 онуудад тоглож байсан бол Мьянмартай 2011 онд ДАШТ-ий урьдчилсан шатанд таарч, нийлбэр дүнгээр ялагдал хүлээн хоёрдугаар шатны эрхгүй үлдэж байлаа.

    Киргизийн багтай 2017 онд “Цунами цом” хэмээх олон улсын тэмцээн таарч тоглохдоо 4:1-ээр хожигдож байсан. Дээрх багуудтай тоглосноос хойш ОУ-ын тоглолтуудад идэвхтэй оролцож, туршлага хуримтлуулсан “Талын хөх чононууд” мэдсэн сурсанаа, үзэгч хөгжөөн дэмжигчиддээ харуулах сайхан боломж гарлаа.

    Манай шигшээ герман мэргэжилтэн Вайсаар удирдуулан эхний тоглолтоо 09-р сарын 05-нд Улаанбаатар хотод Мьянмартай, 09-р сарын 10-нд Киргизстантай мөн эх орондоо тоглох болно.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ