• УИХ дахь АН-ын зөвлөл Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцохоо мэдэгдэв

    2019-07-18

    УИХ дахь АН-ын зөвлөл Үндсэн хуулийн нэгдүгээр хэлэлцүүлэгт оролцоогүй. Тус нам цаашид ч энэхүү хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдээд байсан.  Харин өчигдөр тус намын зөвлөл хуралдаж, Ерөнхийлөгчийн өргөн баргьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, мөн төслөөр дамжуулж хэлэлцүүлэгт оролцоно гэдгээ УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат  хэлжээ.  

    Өнөөдөр  УИХ дахь АН-ын зөвлөл энэ талаараа мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт оролцохоо мэдэгдлээ. АН-аас Ерөнхийлөгчийн төсөл, санал болон АН-ын зүгээс дэвшүүлж буй саналыг нэгтгэх ажлын хэсэг гаргасан гэнэ.

    АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Ерөнхийлөгчтэй санал нэг байгаа асуудал бол баялгийн сангийн ойлголт. Баялгийн сангаар дамжуулж ард иргэдийнхээ амьдралыг сайжруулахыг дэмжиж байгаа. Ард нийтийн санал асуулгыг зайлшгүй явуулах ёстой. Хэрэв бидний тавьсан асуудлыг үнэмлэхүй олонхоороо шийдвэр АН хэлэлцүүлгээс гарах болно. Ерөнхийлөгчийн хуулийн төслийг зөвшилцөх нь зүйтэй. Гэхдээ зөвшилцөж дуусаагүй байхад ард иргэдээс санал асуулга явуулж болохгүй” гэж хэллээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ