• Ичиножёо дахин нэг даваа авахад “качикоши” хийж цолонд хүрнэ

    Арлын орны мэргэжлийн сүмогийн зуны башё Нагоя хотноо болж байна. Сумо сонирхогчид “Минато” дэвжээний Ичиножёо А.Ичинноровыг “сул барилдаантай, идэвхигүй” гэж шүүмжилдэг ч энэ башёд тэрбээр сайн байна.

    Нуруундаа хөнгөн гэмтэлтэй ч ес дэх өдрийн барилдаанд ёкозүна Хакухо М.Даваажаргалыг давж, шуугиан дэгдээсэн. Өнөөдөр 11 дэх  өдрийн барилдаанд нутаг нэгт Тамаваши Б.Мөнх-оргилыг давж, долоон даваа дөрвөн унаатай боллоо.

    Аваргыг давсан бөхөд гардуулдаг “Кимбоши” шагнал хүртэх болзлыг хангасан тэрбээр дахин нэг даваа авахад 50 хувиа хийнэ. Макүчи зиндааны хамгийн хүнд жинтэй бөх тэрбээр энэ сард 210 кг жинтэй зодоглож байна.

    Анх 2014 онд дээд зиндаанд дэвшсэн тэрээр сэкивакэ цол хүртэж байсан. Энэ удаа сүүлийн учраануудаа давчихвал дахин уг цолонд хүртэх магадлал өндөр байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ