• 2018 онд дэлхийн 820 сая хүн өлсгөлөн байжээ

    НҮБ  “Дэлхийн хүнсний аюулгүй байдал ба шим тэжээлийн байдал”-ын тухай тайлан гаргалаа. Тус тайланд, сүүлийн жилүүдэд дэлхийд өлсгөлөн хүний тоо улам нэмэгдэж, 2018 оны байдлаар 821.6 сая хүн ам хүнсний хомсдолтой байгааг онцолжээ.

    Тайланд мөн дэлхийн таргалалтын асуудалд анхаарал хандуулсан байна. Таргалалтын улмаас жилд 4 сая хүн амь насаа алдаж байгаа бөгөөд бүх насны хүнд таргалалтын асуудал тулгарч байна.

    Үүнд, сургуулийн насныхан илүү их таргалалттай байгаа нь хүнсний ногоо жимс бага хэрэглэж, бэлэн хоол, ундаа их хэрэглэн, спортоор хичээллэхгүй байгаагаас болж байгаа аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ