“Хулжийн голын найраг” хөхүүртэй айргаар байлах яруу найргийн наадмын удирдамж

Найргийн гэрэлт жимээр нэгэн зүгт алхан буй эрхэм номын садан ахан дүүс та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая; Соён гэгээрүүлэгч Цадигт чимээ ТББын энэ намрын найргийн наадмыг зарлаж буйг минь болгооно уу? Энэхүү наадмаа Булган аймгийн Сайхан сумын харъяат иргэн Лхагвасүрэнгийн Лхагва түүний гэр бүлийн санаачилгаар Булган аймгийн Сайхан сум тэр дундаа Хулжийн голын ай сав үзэсгэлэнт газрууд тэр нутгаас төрж гарсан алдартнуудыг магтан алдаршуулсан шүлэг бүтээлийг шалгаруулан түмэнд түгээх зорилго дор зохион байгуулахаар болсон болно. Энэхүү наадамд оролцох хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй бөгөөд оролцогчид нэрсээ өгч бүртгүүлээд мандат болгож нэгээс хоёр ширхэг яруу найраг уран зохиолын ном бидэнд өгч оролцох эрхээ авна цугласан номыг Сайхан сумын номын санд хандив болгон өгөх болно. Хулжийн голын найраг хэмээн нэрийдсэн энэ наадам нь 2019-08-09 нд Сайхан суманд болно хэр олон хүн оролцохоос хамаарч хэдэн шат явахаа шийднэ. Мэдүүлэгээ утсаар болон чатаар өгч болно. Та бүхнийг идэвхитэй оролцохыг уриалж байна.

Шагналын сан

1-р байр 80л бүхий хөхүүртэй айраг хундан цагаан хонь
2-р байр 50л айраг (хөхүүргүй) хундан цагаан хонь
3-р байр 25л айраг 100,000 төгрөг
4-р байр 10л айраг 50,000 төгрөг
5-р байр 10л айраг 50,000 төгрөг

Мөн яруу найргийн наадамтай цуг айрагны баяр сайхан айраг шалгаруулах тэмцээн шилдэг хөхүүр шалгаруулах тэмцээн болж үзэгч оролцогчид оролцож болно. Унаа уншаа зохицуулаад уран яруу эгшиглэнт нэгэн өдрийг хамт өнгөрүүлэхийг уриалж байна. Та бүхний минь онгод хийморь өөдөө байж оргилуун их амжилтыг бүтээн цогцлоох болтугай!
Зохион байгуулагч.
Соён гэгээрүүлэгч Цадигт чимээ ТББ Булган аймаг Сайхан сумын 3-р баг иргэн Лхагвасүрэнгийн Лхагва түүний гэр бүл

Холбоо барих утас 96665220 98665220

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ