Ши Жиньпинь Өвөрмонголыг буюу эх орныхоо умард бүсийг улам үзэсгэлэнтэй болгоно гэв

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин саяхан Өвөрмонголын ажил байдалтай танилцаж, “Эхний хүсэл тэмүүллээ бат цээжлэн, үүрэг хариуцлагаа ягштал биелүүлэх” сэдвийн хүрээнд зохион байгуулсан боловсрол сургалтад үг хэлжээ. 

Тэрбээр “Эхний хүсэл тэмүүлэл болон үүрэг хариуцлагаа бат цээжлэн, ард түмнээр үндэс болгосон хөгжлийн үзэл баримтлалыг мөрдөн, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлж, тогтвортой өсөлт, өөрчлөлт, бүтцийн зохицуулалт, ард түмэнд өгөөжтэй байлгах, эрсдэлээс сэргийлэх, тогтвортой байдлыг хамгаалах төрөл бүрийн ажлаа сайтар биелүүлэн, үндэстнүүдийн ард түмний хүртээмжтэй, жаргалтай, аюулгүйн баталгаатай сэтгэгдлийг нэмэгдүүлж, эх орны умард бүсийг улам үзэсгэлэнтэй болгон бүтээн байгуулах хэрэгтэй” гэж мэдэгджээ.

Энэ сарын 15-16-нд, ӨМӨЗО-ны оршин суугчдын хороолол, ойн талбай, хөдөө тосгон, их дээд сургууль, албан байгууллагын ажил байдалтай танилцан, үндэстнүүдийн ард иргэдтэй уулзаж, эдийн засаг, нийгмийн хөгжил, экологийн байгуулалтыг үзээд  “Эхний хүсэл тэмүүллээ бат цээжлэн, үүрэг хариуцлагаа ягштал биелүүлэх” сэдвийн хүрээнд зохион байгуулсан боловсрол сургалтад оролцон, заавар өгсөн нь энэ аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ