• Хулжсан тахийг үргээхгүй байхыг анхаарууллаа

    Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт сэргээн нутагшуулж буй тахийн сүргээс хоёр тахь салж, байршил нутгаасаа 2019 оны зургаадугаар сарын 30 гэхэд бүрэн гарч Хөвчийн нурууг Хулсын чиглэлээр давж, Бор булгаар дайран Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг Таян нуурын уурхайн засмал зам орчимд үзэгдсэн гэх мэдээлэл байна. 

    Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаанаас жолооч, зорчигчид, малчид, иргэдийг энэ хоёр тахийг сонирхон зураг авах зэрэг байдлаар үргээж цочоохгүй байхыг анхааруулсан байна.

    Мөн тахийг харвал 98068929 дугаарын утсанд болон холбогдох харьяа газрын албаны хүмүүст яаралтай мэдэгдэхийг хүсчээ.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ