• О.Мөнхсайхан:Ерөнхийлөгч хараат бус, шударга шүүхийг төлөвшүүлэхийг эсэргүүцсэн санал гаргалаа

    2019-07-17

    Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулахаар байгуулагдан ажиллаж байгаа нэг ажлын хэсэг нь “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах”-тай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг юм.Өөрөөр хэлбэл, Монгол Улс 1990 онд сонгож авсан парламентынхаа тогтолцооноос ухрах нь бүү хэл улам боловсронгуй болгохоор ажиллаж буй юм.Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулгын өчигдөр өргөн барьсан төсөл парламентын тогтолцооноос ухрах,бүр Ерөнхийлөгчийн засаглал руу орох агуулгыг шингээжээ. Ерөнхийлөгчийн төсөл хуульчдын зүгээс шүүмжлэлд өртөж,”гуя дагуулж хүзүү өгөв” гэсэн хэллэгийг улам бататгаад байна.

    УИХ-ын гишүүдийн тоог олшруулж 108 болгох зэрэг агуулгыг зөв гэж судлаачид үзэж байна. Одоогийн цөөн 76 гишүүн нь лоббид өртөх, хуйвалдах зэрэг сөрөг үр дагавруудыг дагуулдаг учраас УИХ-ын гишүүд илүү олон байх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Түүнчлэн улстөрийн намыг хариуцлагажуулах, санхүүжилтийг ил тод байлгах зэрэг “гуя” шиг сайхан агуулгууд Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуулийн төсөлд тусчээ. Харин хатуу хөтүү “хүзүү” нь юу байв.

    Энэ тухай Үндсэн хууль судлаач, хуульч О.Мөнхсайханы фэйсбүүктээ бичсэн байр суурийг хүргэж байна.

    О.Мөнхсайхан:

    Гуя дагаж хүзүү ч биш байжээ. Хүзүүнээс ч илүү аймар төсөл Eрөнхийлөгч өнөөдөр өргөн барьчихжээ. Төслийг бүхэлд нь уншиж үзэв. 1992 оны Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг устгах төсөл байна. Парламeнтын тогтолцоо баяртай гэж хэлээд, Eрөнхийлөгчөөр удирдуулсан дарангуй дэглэм рүү шилжих төсөл юм байна.

    Ерөнхийлөгч хэд хэдэн байгууллагаар дамжуулж Засгийн газрыг хянах замаар мэдэлдээ байлгах агуулга төсөлд байна. Click To Tweet Тодруулбал, Ерөнхийлөгч өөрийн тэргүүлдэг ҮАБЗ болон өөрийн нөлөө дор байгуулах хөгжлийн бодлого, төлөвлөлтийн байгууллага гэгчээр Засгийн газар бүрийн хөтөлбөрийг хянуулж шийдвэрлүүлэхээр заажээ. (Eрөнхийлөгчийн төслийн 39).

    Төв банкны эрх мэдэл дээр нэмээд Санхүүгийн зохицуулах хорооны эрх мэдлийг Монголбанканд төвлөрүүлэх аж (Eрөнхийлөгчийн төслийн 19-2). Мөн, Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн бүх намын дотоод сонгууль болон намын гишүүний бүртгэлийг бүрэн хариуцахаар заасан (Eрөнхийлөгчийн төслийн 19-1) нь үүгээр дамжуулж намууд болон сонгогчдыг бүрэн хянах агуулгатай байна.

    Дээр нь Ерөнхийлөгч шударга бусын хонгилын түлхүүр (шүүх, ШEЗ, УEП, АТГ-г хурууны үзүүрээрээ хөдөлгөх төвлөрсөн эрх мэдэл)-ээрээ үг сөрсөн бүгдийг нам дарна.

    Шударга бусын хонгилын түлхүүрийг өгөхгүй гэдгээ Eрөнхийлөгч мэдэгдэв Click To Tweet.

    Тэрбээр УИХ-аар хэлэлцэгдэж буй төслөөс шүүхтэй холбогдсон нэмэлт, өөрчлөлтөд хамаарч буй төслийн 49.5, 49.6, 49.7, 49.8, 51.1, 51.2, 51.3, 51.5 дахь хэсгийг бүхэлд нь хасах санал гаргасан байна (ийм санал өгсөн талаар УИХ-ын вэб сайтад дурджээ).

    Хараат бус, шударга шүүхийг төлөвшүүлэхийг эсэргүүцсэн энэ саналыг нь хүлээн авбал Үндсэн хуульд оруулах бусад нэмэлт, өөрчлөлтийн үр дүн огт гарахгүй.

    Учир нь, хонгилын түлхүүртэй байхад УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, Eрөнхий сайд, намууд зэрэг бүх нөлөө бүхий хүнийг “бөлдөгдөж” өөрийн дураар хөдөлгөнө. ҮАБЗ дээр Eрөнхийлөгчийн өөдөөс Eрөнхий сайд, УИХ-ын дарга юу ч хэлж чадахгүй үгээр нь байдаг болно. Тэгээд өөрийн биeээр болон ҮАБЗ-өөр дамжуулан бүхнийг хянаж удирдана.

    Eрөнхийлөгчийн төслийг бүрэн уншаагүй байж ганц хоёр тааламжтай мэт санаа (УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, сонгуулийн холимог тогтолцоо шууд заах)-г дагаад цаад ноцтой агуулгыг нь харалгүй магтан дуулсан мэдээ, пост хүчтэй яваад, төслийн сөрөг тал нь олонд хүрч огт чадахгүй байнa. Учир ойлгоно гэж итгэдэг хүмүүс ч хүртэл шүүхээ, цаашлаад ардчилсан дэглэм ээ тавиад туулгах гэж байгааг харахгүй магтан дуулаад байн уу, эсхүл ямар нэг…

    Eрөнхийлөгч өөрийн төслийг олон нийтэд огт танилцуулаагүй, саналыг нь авалгүй УИХ-д өргөн барьсан (ҮАБЗ-ын зөвлөмжөөр шүүгч, УEП, АТГ-ын даргыг түдгэлзүүлэх, огцруулах хуулийг ч ингэж олон нийтийн оролцоогүй өргөн барьж, УИХ-ыг элдвээр шахаж батлуулаад хогилын түлхүүрээ улам хүчирхэгжүүлсэн).

    Яахав наадмын амралтын хэдэн өдөр ШEЗ, ХЭҮК, яамд зэрэг хэдэн байгууллагаас хүчээр шахуу санал авсан болжээ. Гэхдээ, эдгээр байгууллагаас санал аваад байсан төсөл нь халхавч байжээ. Биднийг “молиго үмхүүлээд” жинхэнэ төслөө сая гэнэт өргөн бариад гишүүдэд бодох, мэргэжлийн зөвлөгөө авах боломж олголгүйгээр МАН-ын бүлгийг шуурхай хуралдуулж байгаад иргэний хувьд санаа зовж байна. Гишүүд төслийг томоор нь харахгүйгээр олон бутархайг нь дэмжсэн шийдвэр гаргачих вий гэсэндээ энэ постыг бичив.

    Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг ЭНД-ээс, Ерөнхийлөгчийн УИХ-д хэлсэн үгийг ЭНД-ээс,хуульч, судлаач О.Машбатын ШУДАРГА БУСЫН ХОНГИЛ БОДИТОЙ,ТҮҮНИЙГ НУРААХ ХАМГИЙН ЧУХАЛ нийтлэлийг ЭНД-ээс уншина уу.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ