• “Financial Times”-д гарсан мэдээ Оюутолгойн хувьцааг 40 хувь унагав

    Өчигдөр “Financial Times” дээр  Оюутолгойн гүний уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилж, дахин нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай болсон тухай бичсэн.

    Тэрхүү мэдээ гарсан дор Оюутолгойн уурхайд хөрөнгө оруулагч “Туркойз Хилл” компаний хувьцаа 40 хувиар унаж, 0.6 цент болжээ.

    Энэхүү ханш унасан явдал өөрөө Оюутолгойн толгой хөрөнгө оруулагч “Рио Тинто”-гийн мэдэгдэлтэй холбоотой.

    “Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил хөрсний нөхцөл байдал төлөвлөснөөс хүнд илүү эрсдэлтэй байгаа учир уг төслийн ашиглалтад орох хугацааг хойшлуулж, дахин төлөвлөлт хийх шаардлагатай болсон” гэж “Рио Тинто” компани үзэж байгаагаа илэрхийлсэн.

    Нөгөө талаар Оюутолгойн асуудал Монгол улсын хувьд сүүлийн 10 жил байнга шүдний өвчин болж улстөр, бизнесийнхний хэрүүлийн талбар болсоор ирсэн. Энэ удаа тус компанид УИХ шалгалт хийж, тус шалгалтын хариу тун тааруу гарсан.

    УИХ болон Засгийн газар асуудлыг авч үзээд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөхөөр шулуудаад байгаа билээ. Энэ нь ч тус хувьцааны уналтад нөлөөлсөн нь тодорхой. 

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ