• Оюутолгойн гүний уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилж, нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай болжээ

    2019-07-16

    “Financial Times”-д  Оюутолгойн гүний уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилж, дахин нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай болсон хэмээн бичжээ.

      “Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил хөрсний нөхцөл байдал төлөвлөснөөс хүнд илүү эрсдэлтэй байгаа учир уг төслийн ашиглалтад орох хугацааг хойшлуулж, дахин төлөвлөлт хийх шаардлагатай болсон” гэж “Рио Тинто” компани үзэж байгаа аж. 

    Уг нь  Оюутолгойн гүний уурхайг 2022 оны тавдугаар сараас 2023 оны зургадугаар сарын хооронд ашиглалтад оруулах ёстой байсан ч  энэ хугацааг 16-30 сараар сунгах болсон байна. Мөн гүний уурхайн  хөрөнгө оруулалтад хөрөнгө оруулагчдаас босгосон нийт 5.3 тэрбум ам.долларын зардал дахин 1,2-1,9 тэрбум ам.доллараар нэмэгдэх бодит эрсдэл үүссэн гэнэ.  Хэрвээ гүний уурхайн бүтээн байгуулалтыг дуусгаж чадвал уг төсөл нь дэлхийд гуравт орох том зэсийн эх үүсвэр болох тооцоо гарсан байна. “Оюутолгой” компанийн 66 хувийг “Рио Тинто” өөрийн охин компани болох 50.8 хувийн эзэмшил бүхий Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз Хилл Ресурс”-аар дамжуулан эзэмшдэг. Үлдсэн 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг байна.

    Эх сурвалж:FINANCIAL TIME

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ