• Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ шинэхэн аваргад 5 өрөө байр бэлэглэлээ

    2019-07-13

    Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд түрүүлж, 26 насандаа Монгол Улсын Аварга цол хүртсэн билээ. Өнөөдөр  Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлөөс залуу аварга Э.Оюунболдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
    Э.Оюунболдын аварга цолыг мялааж Нутгийн зөвлөлөөс нь 5 өрөө байр бэлэглэснийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар гардуулан өгчээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ