Токиод Монголоос олдсон үлэг гүрвэлийн олдворуудыг дэлгэжээ

2019-07-15

Японы Токио хотын 2020 олимпыг угтсан арга хэмжээнүүдийн нэг Олон улсын Диноэкспо үзэсгэлэнд Монголоос олдсон гайхамшгуудын нэг Дэйнохейрус гэх аварга үлэг гүрвэлийн дээжис тэргүүтэй үзмэрүүдийг дэлгэжээ.

Олимптой зүйрлэж болохуйц энэхүү томоохон арга хэмжээнд сүүлийн жилүүдэд үлэг гүрвэлийн судалгаагаар хийсэн ололт амжилт, үр дүнгээрээ манлайлж буй АНУ, Япон, Монгол гэсэн гурван улс оролцож байгаа бөгөөд манай улсаас 14 үзмэрийг дээжлэн танилцуулж байгаа аж.

Долдугаар сарын 13-нд нээлтээ хийсэн тус үзэсгэлэнд  ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн  захирал доктор, Х. Цогтбаатар тэргүүтэй судлаачид оролцсон оролцож байна.

Энэ сарын сүүлчээр Улаанбаатар хотод анх удаа үлэг гүрвэл судлаачид нэг дор цуглах Азийн динозаврын олон улсын хурал болох нь. Хоёр өдөр хуралдах уг арга хэмжээнд 13 орны 90 орчим эрдэмтэд оролцоно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ