• Баяр наадмын өдрүүдэд хамгийн их хаягддаг хог бол хуванцар сав, гялгар уут

    2019-07-11

    Баяр наадмын өдрүүдэд хамгийн их хаягддаг хог хаягдал бол хуванцар сав, гялгар уут хоёр. Гэтэл хуванцар сав,гялгар уут хоёр хэдэн зуун жил газрын хөрсөнд шингэхгүйгээр хөрсийг үхжүүлж, агаарыг бохирдуулж байдаг.

    Тиймээс энэ жилийн баяр наадмаар нийслэлээс Төв цэнгэлдэх болон Хүй 7 худагт хог хаягдлыг ангилан ялгах өнгө өнгийн хогийн сав байрлуулжээ. Энэ савнуудад хэрвээ наадамчид хог хаягдлаа ялгаж хаявал баяр наадмын дараа хуванцар сав, гялгар уут, цаасны хог гарч байгаа багцаа тоо гарах аж. Click To Tweet

    Өөрөөр хэлбэл,  дахин боловсруулах хог хаягдал хэчнээн гарав,  хогийн цэг рүү хэчнээн хэмжээний хог очиж байна вэ гэсэн хоёр тоо багцаагаар ч болов гарах аж.

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны  Тохижилт, хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригууны хэлснээр:

    • Цэнхэр өнгийн хогийн саванд цаас
    • Ногоон өнгийн хогийн саванд хуванцар
    • Шар өнгийн хогийн саванд шил лааз
    • Хар өнгийн хогийн саванд бусад хогоо хаях ёстой.

    Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайг зургаан хэсэгт хуваан цэвэрлэгээ үйлчилгээг холбогдох байгууллагууд хариуцан ажилладаг бол дотор талбайг нийслэлийн Хот тохижуулах газар хариуцан ажилладаг.  Харин Хүй долоон худагт Хот тохижилтын газар, Сонгинохайрхан дүүргийн  тохижилт үйлчилгээний  компани цэвэрлэгээ үйлчилгээг хариуцдаг байна. Ойролцоогоор  нэг тохижилт  үйлчилгээний компани 2-3 машин хог тээвэрлэдэг. Наадмын 11,12-ний өдрүүдэд цэвэрлэгээ хийхэд нэг машин 2 удаа хог ачдаг.  Нийтдээ 18 орчим хогийн машин өдөрт хоёр удаа хог ачдаг гэхээр 36-40 удаагийн хог тээвэрлэлт хийдэг гэсэн үг юм. Нэг машинд дунджаар 3,5 тонн хог хаядаг гэхээр 100 тонн хол давсан тоо гарч байна.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ