АНУ болон Монгол Улс хүний эрх, ардчилал, хуульт ёсыг сахих нийгмийн хамтын эрмэлзэл бүхий бат бэх түншлэлийг бий болгосон. Бид өөрсдийн 32 жилийн дипломат харилцааг бахархалтайгаар эргэн харж, ирээдүйд Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь гуравдагч хөршүүдийн хувьд энэхүү харилцаагаа илүү гүнзгийрүүлнэ гэж найдаж байна.
Энэхүү баярыг тохиолдуулан нийт монголчуудад сайхан наадахыг хүсэн ерөөж байна” гэжээ. Ийнхүү АНУ-ын улстөрчид удирдлагууд ойр ойрхон Монгол улсад хандсаар байна. Саяхан тус улсын ерөнхийлөгч Д.Трампын гадаад бодлогын зөвлөх Жон Болтон манай улсад айлчилж ГХ-ийн сайдаас эхлээд Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчтэй хүртэл уулзаад явсан билээ.
Энэ бүхний цаана геополитикийн томоохон хөзөр нуугдаж байгаа хэмээн тааварлагсад олон байна. Үйл явдал хэрхэн өрнөхийг ирэх өдрүүд бидэнд харуулах билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.