• Он гарсаар шатахууны үнэ 110 төгрөгөөр буурсан ч ирэх сараас нэмэгдэх магадлалтай

    Автобензин болон дизель түлшний үнэ буурсан талаар АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Он гарсаар 3, 4, 5-р сард дэлхийн зах зээл дээрх түүхий газрын тосны үнэ нэмэгдэж байсан.  Энэ өсөлтийн улмаас АИ92 бензин гэхэд 180-200 орчим төгрөгөөр өссөн. Харин өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр хилийн үнэ буурсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн сард дизель түлшний литр тутмын үнэ 45-50 төгрөгөөр, АИ92 бензиний үнэ 50 орчим төгрөгөөр хямдарсан” гэлээ. Click To Tweet

    Салбарын сайд энэ сарын эхээр бензиний үнийг дахин буулгана хэмээн мэдээлж байсны дагуу өчигдрөөс эхлэн жижиглэнгийн үнийг дахин буулгасан ч цаашдаа өсөх магадлалтай гэх мэдээллийг албаныхан өгч байна.

    Тухайлбал, нийслэл дэх шатахуун түгээх станцуудад АИ92 бензиний үнэ литр тутамд 50 орчим төгрөгөөр буурсан. Ингэснээр он гарсаар бензиний үнэ литр тутамд нийтдээ 100-110 төгрөгөөр буурч байгаа юм. Click To Tweet

    Гэвч  сүүлийн үед газрын тосны үнэ эргэн нэмэгдэх байдал ажиглагдаж байгаа аж.

    Сингапурын бирж дээр сүүлийн хоёр долоо хоногт газрын тос баррель нь 13 орчим хувиар өсөж 64 ам.долларт хүрчээ.

    Энэ өсөлт манайд ч нөлөөлж, наймдугаар сараас шатахууны үнэ дахин нэмэгдэх магадлалтайг албаныхан хэлж байна. Click To Tweet

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ