• Японы арми 1939 онд хятадын эсрэг хорт хий ашигласан тухай мэдээлжээ

    Японы Киодо цусин агентлагаас 7-ны орой мэдээлснээр, Японы түүхийн эрдэмтэн Мацуно Сатоши саяхан Хятадыг түрэмгийлсэн Японы цэрэг Хятад дахь дайны талбарт хорт хийн бөмбөгийг ашигласан байдлыг тэмдэглэсэн “байлдааны дэлгэрэнгүй тайлан”-г олонд дэлгэсэн байна.

    Мацуно “Энэ бол Японы хорт хийн арми ялзруулан идэх хорт хий зэргийг ашигласан байдлаа өөрөө тэмдэглэсэн холбогдох баримт бичгүүд учраас гэрч баримт нь бат ноттой юм. Хятадыг түрэмгийлсэн дайны үнэн бодитой байдлыг “Илрүүлсэн нь зөвхөн үзүүр сэжүүр төдий, үнэн байдлыг тодруулж, түүгээр сургамж болгох шаардлагатай, эмгэнэлт түүхийг дахин давтаж болохгүй” гэж мэдэгджээ.

    Мацуногийн үзүүлсэн “Дайны дэлгэрэнгүй тайлан”-гийн фото зурагт харуулснаар, 1939 оны 7-р сард Японы армийн хорт хийн “Мортар 5-р батальон” Хятадын Шань Ши мужийн дорнод хэсгийн уулархаг бүсэд байлдах үедээ Хятадын армийн эсрэг амьсгалын системийг хүчтэй цочроох “Улаан бөмбөг” болон арьс болон салст бүрхэвчийг ялзруулах “шар бөмбөг” харвасан гэнэ.

    Мацуно бол Японы орчин үеийн түүхийн судалгааны эрдэмтэн юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ