• Мадурогийн Засгийн газар сөрөг хүчинтэйгээ Барбадос улсад хэлэлцээ хийнэ

    Венесуэлийн хэвлэл мэдээлэл болон холбооны сайд Родригус нийгмийн сүлжээнд тэмдэглэхдээ “Венесуэлийн засгийн газар сүүлийн өдрүүдэд сөрөг хүчинтэй Карибын тэнгисийн арлын орон Барбадост хэлэлцээгээ сэргээх болно” гэжээ.

    Мэдээнд “энэ удаагийн яриа хэлэлцээг Норвеги улс зохицуулж байгаа бөгөөд зорилго нь Венесуэлийн засгийн газар болон сөрөг хүчний хоорондох улс төрийн хямралыг зохицуулах тухай санал нэгдэж, Венесуэлийн үндсэн хуульд нийцсэн зохицуулах төсөл хайж олохын төлөө” ажээ.

    Родригус нийгмийн сүлжээнд, засгийн газрын сөрөг бүлэгтэй яриа хэлэлцээ хийх байр суурь эрс шуурхай бөгөөд төр улсын энх тайвныг бэхжүүлэх үйл ажиллагаа амжилтад хүрэхийг ерөөж байна гэж жиргэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ