• Ч.Түмэннасан:Уушгины хэлбэрийн тарваган тахлыг эмчилсэн хүн надаас өөр байхгүй

    “Хулгар шар”-д дургүй хүн гэж ховор. Баяр, наадам амралт зугаалгын энэ үе нь тарваган тахлын идэвхжилтэй таардаг. Click To Tweet Тиймээс энэ сарын 1-нээс 10 хоногийн хугацаатай улсын хэмжээнд зарласан тарваган тахлын дархлаажуулалтын аянд идэвхтэй хамрагдхыг уриалж байна. 

    Эмчээр ажиллаад 49 дэх жилтэйгээ золгож буй Ч.Түмэннасан гуай 1981 онд Говь-Алтай аймагт гарсан уушгины тарваган тахлыг эмчилсэн анхны эмч юм. Click To Tweet Өдгөө тэрээр “Дархан Детект” эмнэлгийн дотор, элэг судлаач эмчээр ажиллаж байна. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

    Таныг уушгины хэлбэрийн  тарваган тахал өвчнийг эмчилсэн анхны эмч гэдэг юм билээ. Энэ түүхээсээ хуваалцахгүй юу?

    -Тийм. Надаас өөр уушгины хэлбэрийн тарваган тахлын халдварыг эдгээсэн өөр эмч хүн байхгүй. Click To TweetЭмч болоод 49 дэх жил рүүгээ  орж байна. Завхан Говь Алтайн дунд байдаг Монголын хилс дээр их эмчийн салбар байгуулагдахад анх ажиллаж байсан хүн.

    Тэнд 1971-1978 он хүртэл долоон жил ажилласан. Үүний дараа Говь-Алтайн нэгдсэн эмнэлэгт мэргэжлийнхээ дагуу халдвартын эмч хийж байсан. Халдвартын эмч тарваган тахлын голомтод орж ажиллах ёстой учраас намайг уушгины тахлын бүрэлдэхүүнд оруулж ажиллуулсан байх гэж боддог юм.

    1981 онд гурван хүн уушгины хэлбэрийн тарваган тахлаар  өвдөж, гурвуулаа эдгэсэн байдаг юм. Энэ бол Монгол төдийгүй дэлхий даяар их онцлог үйл явдал болсон.

    Уушгины хэлбэрийн тарваган тахал эдгэдэггүй гэж ярьдаг байсан. Гэтэл би эдгээж чадсан. Click To Tweet

    Тэр бүү хэл уушгины  хэлбэрийн тахлаар өвдсөн хүмүүсийн биеийн байдал эдгэрэх тал руугаа орж байна гэдгийг сонсоод яам, тамгын газраас  зөвлөлтийн мэргэжилтэнтэй хамт хоёр хүн миний ажлыг очиж шалгаж байсан юм. Тэд нүдээрээ хараад үнэхээр итгэсэн.

    Ийм онцгой үйл явдал болсон учраас намайг яам, тамгын газраас Эркутска хот  руу Тарваган тахлын нян судлагчийн курсэд явуулсан байдаг юм. Тэнд очоод би Монголоос  гоц халдвартын шугамаар курсэд сурахаар ирлээ гэдгээ хэлсэн. Яагаад ирсэн бэ гэж надаас асуусан. Тэгэхэд би  уушгины хэлбэрийн тарваган тахлыг эмчилсэн гэж хэлсэн л дээ. Гэтэл оросын эмч нар уушгины тахал эмчлэгддэггүй өвчин гээд зөвшөөрөөгүй, итгэхгүй байсан   л даа. Хэлээд яриад надад итгэхгүй, ойлгохгүй шинжтэй байдаг шүү. Би эдгээсэн нь үнэн юм чинь яах вэ дээ. Тэгээд сурсан л даа.

    Төгсөж ирээд Говь-Алтай аймагтаа ажилласан.

    1986 онд Говь Алтай аймагт дахиад уушгины хэлбэрийн тарваган тахал гардаг юм байна. Долоон хүн өвдсөн. Нэг нь яалт ч үгүй нас барсан. Click To Tweet Зургааг нь эмчилсэн. Энэ нь уушгины тахал эмчилсэн миний хоёр дахь тохиолдолд энэ юм. Халдварласан байдал нь дандаа амьд тарваганаас амьсгалаар авсан байсан.

    Нэг хүн нь тарвага агнаж яваад булчирхайн тахал авсан байсан. Үүнийгээ хэлэлгүй нуугаад хүндэрснийхээ дараа эмнэлэгт хандсан байдаг юм. Би дуудлага ирсэн даруйд очиж үзлээ, булчирхайн тахал нь уушгиндаа орсон байсан л даа.Цусаар ханиалгаад их хүндэрсэн байсан.Би 10 хоног эмчилгээ хийсний эцэст нас барсан. Click To TweetМаргааш нь өөрөө задлан хийхэд баруун уушги нь тэр чигээрээ өвчилсөн, зүүн уушги жижигхэн газар л эрүүл байсан. Нэлэнхийдээ цус харвасан байсан.

    Хамгийн гол нь цаг алдаж болохгүй, зөв эмчилгээ л хийх хэрэгтэй.

    -Уушгины, булчирхайн гээд олон хэлбэр байх шиг байна?

    -Уушгины тахал, цусан үжлийн тахал, булчирхайн тахал гээд хэлбэр нь олон янз байдаг. Булчирхайн тахал, арьсны тахал нь хүндрээд ирэхээрээ уушгиндаа ордог.Нэг бол уушгиндаа орно эсвэл цусан үжлийн тахал болдог. Click To Tweet

    Миний эмчилсэн 11 хүний 9 нь амьсгалаар халдвар аваад уушгиндаа орж хүндэрсэн тохиолдол байдаг юм. Тарваган тахал өвчнийг эрт цаг алдалгүй арга хэмжээ авч чадах юм бол эмчилгээг зөв хийж чадвал амь насанд аюулгүй. Тиймээс л цаг алдаж болохгүй. Тарваганы бөөргөнд хазуулах эсвэл амьсгалаар гээд ямар нэгэн байдлаар халдвар авбал даруйхан эмнэлэгт хандах хэрэгтэй. Гоц халдвартын системд ажиллаж байхад дуудлага ирсэн л бол 30 минутын дотор гэрээ ачаад шууд очдог байлаа. Click To Tweet

    Өвчилсөн хүнээс  нэгдүгээрт шинжилгээ авна. Ингэхдээ эмчилгээгээ давхар хийнэ. Арга хэмжээ цаг алдалгүй авсан учраас  амь насанд нь аюулгүй өнгөрнө. Шинжилгээгээ авчхаад тарваган тахал биш үү үгүй юу гэж хариугаа хүлээж байх 48 цагийн хооронд эмчилгээ хийхгүй бол хүндэрнэ. Click To TweetГэтэл дээр үед өвчтөнөөс шинжилгээ авдаг. Шинжилгээтэй зууралдсаар байх хооронд нөгөө хүний бие улам муудаж нас бардаг байсан.Эмчилгээг нь зэрэг хийхгүй болохоор тэгнэ шүү дээ. Тарваган тахлаар дээр үед олон хүн нас барсан нь үүнтэй холбоотой юм.

    -Та ямар аргаар эмчилдэг байсан юм бэ. Энэ тэнд тарваган тахлаар өнгөрлөө гэсэн мэдээ үе үед дуулдах юм байна шүү дээ?

    -Ерөөсөө л халдварт өвчнийг эмчилдэг аргаараа л эмчилдэг байсан. Салхин цэцэг, тарваган тахлыг тэгж эмчилнэ гэсэн арга байгаа шүү дээ Click To Tweet. Тэр аргаар л эмчилнэ. Иргэд халдвар авснаа мэдэхгүйгээс болоод цаг алддаг эсвэл нуух тохиолдол и х байх шиг байгаа юм. Сүүлд Баян-Өлгийд нас барсан иргэд цусан үжлийн тахлаар өнгөрсөн байсан. Удахаараа цусан үжил болж хүндэрдэг юм.

    -Амралт зугаалгын цаг ирсэн энэ үед тарвага агнах, худалдаж авч идэх нь ихэсдэг. Та иргэдэд хандаж зөвлөгөө өгөөч?

    -Тарваган тахлаар өвдөхгүй  байхын тулд вакцинд хамрагдах хэрэгтэй. Тарвага агнадаг тарвагатай ойрхон байдаг хүмүүс бол  заавал хийлгэх ёстой шүү. Манайхан чинь хулгар шард их дуртай хүмүүс дээ. Click To Tweet

    -Ямар замаар халдварладаг юм бэ?

    -Тахлыг үүсгэгч нян мэрэгчдэд байдаг. Мэрэгчдийн бөөс, бүүргэнд хазуулах, харьцсан тохиолдолд халдвар авах боломжтой. Ялангуяа бүүрэг үсэрдэг учраас зарим хүн энэ шимэгчээр дамжуулж халдварлах нь бий. Мөн тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдварладаг. Агнах, өвчих үед халдвар  авдаг. Тарваган тахал 56 градуст устдаг гэхээр чанаад болгосон махнаас тарваган тахал авна гэж байхгүй. Click To Tweet

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ