• Наадмаар өрхийн эмнэлгүүд 10-15 цаг хүртэл ажиллана

    Үндэсний их баяр наадмаар Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүд хэрхэн зохион байгуулалттай ажиллах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

    Нийслэлийн ЭМГ-ын хэлтсийн дарга Ч.Мөнхдэлгэр:

    “Нэгдсэн эмнэлгүүд хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлж буй учраас 24 цагаар ажиллана. Харин баяр наадмын үеэр: Click To Tweet
    1. “Хүй долоон худаг”-т 24 цагийн эмнэлэг,
    2. морины комисс дээр 8 цэгт эмнэлгийн тусламжийн баг,
    3. төв цэнгэлдэх хүрээлэнд 5 цэгт эмнэлгийн тусламж үзүүлэх баг ажиллах юм. Нийслэлийн эрүүл мэндийн газар 320981гэсэн утсаар 24 цагийн турш иргэдийн мэдээллийг хүлээн авна” гэв.

    Дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл мэс заслын тусламж үйлчилгээ, дотор, шүдний кабинетууд, Өрхийн эрүүл мэндийн төв, шүд, эрүү нүүрний төвүүд энэ сарын 11-15-ны өдрүүдэд 10:00-15:00 цаг хүртэл ажиллах ба өрх бүрт нэг эмч, нэг сувилагч байх аж. Click To Tweet

    Нийслэлийн Эрүүл мэндийн газар 32-09-81 гэсэн утсаар 24 цаг иргэдийн мэдээллийг авна. Шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээний зохицуулалт хийж өгнө” гэв.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ