Наадмын нээлтийн тасалбар авах гэсэн иргэд Дүнжингарав дээр хонон өнжин дугаарлаж байна

2019-07-08

Жил жилийн Үндэсний их баяр наадмын өмнө тасалбар авах гэсэн иргэд өдөржин, шөнөжин дугаарладаг. Click To TweetЭл байдлыг арилгах үүднээс энэ жил Үндэсний их баяр наадмын зарим тасалбарыг Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн порталаар дамжуулан онлайнаар захиалж Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбараас авах боломжтой болсон.

Гэвч Дүнжингарав салбараас  тасалбар авах гэсэн иргэд өчигдөр оройноос хонон өнжин дугаарласан иргэдийн зарим нь тасалбараа авч чадаагүй бухимдалтай байна. Учир нь өнөөдөр эхний 300 хүнд тасалбар борлуулжээ. Click To Tweet

Тэнд өчигдөр оройноос дугаарт зогссон Оюунцэцэг “Өнөөдөр тасалбар авч чадсангүй. Яг урдуураа таслуулчихлаа. Маргааш өглөө л авах юм шиг байна. Click To TweetӨчигдөр орой 8 цагаас хойш дугаарт зогссон. Тасалбараа авч чадаагүй хүмүүс их бухимдалтай байна. Өнөөдөр дахиад дугаарлаж хононо”  гэлээ.

НҮНТ-ийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил зэрэг 4 төвөөс иргэд биечлэн очиж тасалбараа авах ёстой. Учир нь биечлэн очих иргэдэд тасалбарыг “ХУР” Төрийн мэдээлэл солилцооны систем ашиглан хурууны хээгээр таниулж олгоно. Ингэснээр нэг хүн олон тооны тасалбар авч дамлан худалдахыг хязгаарлах  бөгөөд онлайнаар тасалбар авсан иргэд биечлэн очиж дахин тасалбар авах боломжгүй байхаар цахимжуулжээ.

Ард иргэдэд 6000 тасалбар худалдан борлуулах бол жуулчдад 3000 тасалбар олгох бөгөөд үндэсний их баяр наадмын нээлт, хаалт болон үндэсний бөхийн барилдааны багц тасалбарын үнэ урьд жилүүдийнхтэй адил буюу 16 000, 24 000 гэсэн хоёр янз байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ