• НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Учрал сонгогдлоо

    2019-07-08

    НАМЗХ-ны ээлжит VI их хурал өнөөдөр болж байгаа. Тус хурлаар хэлэлцэх асуудлыг нэг нь шинэ ерөнхийлөгчийг сонгох байсан юм. Хурлаар одоогийн ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ажлаа өгч, түүний оронд УИХ-ын гишүүн, нийслэлийн НАМЗХ-ны тэргүүн Н.Учрал их хурлын төлөөлөгдчийн 100 хувийн саналаар сонгогдлоо.

    Г.Тэмүүлэн гишүүн 2015 оны зургаадугаар сард тус албан тушаалд сонгогдож дөрвөн жилийн хугацаа нь өнгөрсөн сард дууссан юм. МАН-ын дүрмийн өөрчлөлтөөс шалтгаалан НАМЗХ-ны ерөнхийлөгчийн насны хязгаарыг 40 байсныг 35 болгож бууруулсан. Тиймээс НАМЗХ-ны ерөнхийлөгчид 35 наснаас доош насны залуус өрсөлдөх боломжтой юм.

    НАМЗХ-ны шинэ ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Н.Учралын намтар:

    ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

    • 2003 онд Их Засаг лицей сургууль, бүрэн дунд боловсрол
    • 2007 онд Их засаг олон улсын их сургууль, эрх зүйч
    • 2010 онд Их Британийн Глоустершер их сургууль, Лимкоквин их сургуулийн Англи улсын Лондон хотын салбарт бизнесийн удирдлагын магистр
    • 2012 онд Монгол улсын Боловсролын их сургууль, түүхийн ухааны магистр
    • 2013 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар, Түүхийн ухааны доктор

    АЖИЛЛАСАН БАЙДАЛ

    • 2007-2008 онд Их засаг олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга
    • 2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
    • 2012-2014 онд Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга
    • 2015 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Монгол улсын Шадар сайдын ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх
    • 2016 онд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн зөвлөх
    • 2010 оноос Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч
    • 2015 оноос НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч
    • 2015 оноос Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч
    • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

    ШАГНАЛ

    2015 онд Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг

    ГАДААД ХЭЛ

    Англи, Орос

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ