• “Хүннү рок” урсгалаар дэлхийд цуурайтаж яваа “The Hu” хамтлаг “Хангарди” одон хүртлээ

    2019-07-08

    2016 онд  МУГЖ, продюсер Б.Дашдондог үүсгэн байгуулсан. Б.Дашдондог “Хүннү рок” хэмээх цоо шинэ урсгалаар тоглодог анхны рок хамтлаг үүсгэн байгуулах санааг 2012 оноос эхлэн хэрэгжүүлж, хамтлагийн гишүүдийг бүрдүүлэх, уран бүтээлийн урсгал, чиглэлийг тодорхойлох, стиль имижийг бүрдүүлэх ажлыг хийжээ.

    Дэлхийн хөгжмийн урлаг  тэр дундаа рок урсгал сонирхдог залуус тус хамтлагийн уран бүтээлийг өндрөөр үнэлээд байгаа билээ. Олон улсад уран бүтээлийг нь өндрөөр үнэлж байгаад хамтлагийнхан сэтгэл өндөр байгаагаа шагнал хүртэх үеэрээ онцлон хэлсэн.

    Тэд яг одоогоор анхны бие даасан уран бүтээлийн цомог дээрээ ажиллаж байна. Хамтлагийн анхны цомог нь “Гэрэг” нэртэй ба дараа дараагийн  шинээр мэндлэх   уран бүтээлүүдийнхээ тухай мэдээллийг   нууц хэвээр үлдээе гэсэн юм.

    “The Hu” хамтлаг хөх, улаан морин хуур, цуур хөгжмөөр тоглодог. Хуучир, ятга, ёочин гэх мэт өөр улс үндэстний ардын хөгжим ороогүй гэдгээрээ онцлог аж.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ