• Д.Шарав, Н.Жанцанноров нарт ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол хүртээлээ

    Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн соёрхолт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Шарав, Н.Жанцанноровт хөдөлмөрийн баатар цол олголоо. Click To Tweet

    ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Б.ШАРАВ:

    Их урлагт 50 жил зүтгэсний маань үр шим ирж байна. Энэ зөвхөн миний гавьяа биш. Надтай хамтарч ажилладаг уран бүтээлчдийн маань шагнал. Мөн Монголын ард түмний хийж бүтээсэн их урлаг, тэр түшиж, гол үзэл баримтлалаа болгож ирсний маань ач буян гэж бодож байна. Миний уран бүтээлийг үргэлж үнэлж байдаг ард түмэндээ, дэмждэг төр засагтаа үнэхээр их баярлаж байна. Монголын урлаг, хөгжмийн уран бүтээлийг улам өндөрт хөгжүүлж авч яваарай гэж хэлье гэлээ.

    Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров:

    Монголчуудын тусгаар тогтнолоо баталгаажуулахад их үүрэгтэй, баяр цэнгэлийн манлай болсон Үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гарамгай хөгжмийн зохиолч Б.Шарав бид хоёрт төрийн дээд шагнал Хөдөлмөрийн баатар цол тэмдгийг гардууллаа.

    Бид төрийнхөө энэ хишгийг гүн хүндэтгэлтэй хүлээн авлаа. Бидний насан туршдаа зүтгэсэн хөгжмийн урлагийг Монголын төр үнэ цэнэтэй юм байна гэдгийг баталгаажууллаа. Click To Tweet

    Аливаа төрийн дээд шагнал бол тодорхой хувь хүний овог нэр гэхээсээ илүү түүний бүтээсэн бүтээлийг үнэлж, цэгнэж, дахин баталгаажуулж байгаагийн илрэл бөгөөд түмэн олноо ийм бүтээл хийж, авьяас чадвараа сорьж байхыг уриалан дууддаг нэг ёсны их чухал зүйл. Бид ойрын өдрүүдэд тусгаар тогтносон эх орон, нутаг усаараа бахархан өнгөрөөх цаг ирлээ. Энэ цаг үед Монголчууд энэ сайхан орноо, бие биенээ ойлгож, тусгаар байлгаж, үр ачдаа үлдээхийн төлөө зүтгэх ёстой. Миний хувьд Монголын үндэсний соёл урлагийн дэвшлийн төлөө чадах хэрээрээ зүтгэх болно гэсэн юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ