• Түрүүлсэн бөхийг 60 кг жинтэй мөнгөн “Тоёота цом”-оор байлна

    Улсын их баяр наадмаар түрүүлсэн бөхөд жийп машин гардуулдаг уламжлал тогтсон. Тэгвэл энэ жил жийп машин бус “Тоёота цом” гардуулах болсон талаар “Тоёота Сэйлс Монголиа”компанаас мэдээлэл хийлээ. Click To Tweet

    Ингэхдээ олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн баяр наадмын түрүү бөхөд хүндэтгэл үзүүлэх  бай шагналыг өөрчилсөн гэж тайлбарлав.

    “Тоёота цом” нь шилжин явахгүй бөгөөд монгол хүний цог золбоо, хийморь лундааг тэтгэхийг бэлгэшээн тэнгэр, газрын дөрвөн хүчтэнг урласан суурин дээр буян тогтож, Click To Tweet өсөж арвижихын бэлгэдэл болсон мөнгөн аягыг байрлуулан үндсэн цомын хэлбэрийг гаргажээ.

    “Тоёота Сэйлс Монголиа” компанийн захирал  Курахаши Тоширо “Тоёота мотор корпораци нь Улсын баяр наадмыг дэмжиж, түнш болж ажиллаад зургаа дахь жилээ угтаж байна. Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд тусгайлан зориулагдсан энэхүү цомыг Монголдоо анхдагч, монгол дарханы урлагийн өвөрмөц бүтээл байлгахыг хичээсэн. Click To Tweet Биднийг дэмжин ажилладаг та бүхэнд баярлалаа” гэлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ