• Хепатит В вирусын халдвараас сэргийлэх сайн дурын дархлаажуулалт эхэллээ

    2019-07-08

    Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”, 2017 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хүн амыг хепатит В вирусын халдвараас сэргийлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хепатит В вирусын эсрэг вакцинаар сайн дурын дархлаажуулалтыг 2019 оны долдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн зохион байгуулж эхэллээ.

    Нийт гурван удаагийн тунгаар дархлаажуулах бөгөөд эхний тунг хийлгэснээс хойш нэг сарын дараа хоёр дахь тунг хийж, түүнээс дахин хоёр сарын дараа гурав дахь тунг хийнэ. Ингэснээр хепатит В вирусын эсрэг дархлаа нь 15 жилийн хугацаанд найдвартай тогтох бөгөөд тун тус бүр нь 5 000 төгрөгийн үнэтэй юм байна. 

    НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ