• Цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 22-нд эхэлнэ

    2016-2017 оны хичээлийн жилээс төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх 2 настай 14447 хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Click To Tweet2018-2019 оны хичээлийн жилд 2-5 настай нийт хүүхдүүдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагаа цахимт шилжсэн. 2019-2020 оны хичээлийн жилд дээрх арга хэмжээг үргэлжлүүлэн явуулахтай    холбогдон дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

    I. Дүүргийн боловсролын хэлтсүүдэд

    • Дүүргийн хэмжээнд хэлтсийн даргаар ахлуулсан “Цахим бүртгэл, элсэлт”-ийг зохион байгуулах  ажлын хэсгийг томилон төлөвлөх, зохион байгуулах, хянаж үнэлэх үйл ажиллагааг  гүйцэтгэх
    • Цахим бүртгэл, элсэлтийг хариуцах мэргэжилтэнг тогтмол ажиллуулах, холбогдох мэдээллийг хүлээн авах тусгай утасны дугаарыг иргэдэд    мэдээлэх, ирсэн мэдээлэл, санал хүсэлтийг хүлээн авч эцэслэн шийдвэрлэж ажиллах
    • Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойрог тогтоох, 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн хяналтын тоо, эрхлэгчийн болон бүлэг даан ажиллах багш нарын судалгаа, төрийн өмчийн цэцэрлэг, хүүхэд харах төвүүдийн танилцуулга зэрэг  шаардлагатай мэдээллийг тухай бүрд зохих түвшинд гүйцэтгэн ирүүлэх, бүртгэлийн цахим систем (tsetserleg.ulaanbaatar.mn)-д нэмэлт сайжруулалт, баяжилтыг тогтмол хийх
    • Иргэдэд хүүхдээ цахим хэлбэрээр бүртгүүлэхтэй холбогдох таниулан сурталчлах ажлыг бүртгэл эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд зохион байгуулах
    • Интернетийн орчинд ажиллах боломжгүй иргэдэд туслах ажилтныг дүүрэг дээр 2019 оны 7 дугаар сарын 22-оос 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрүүдэд ажлын цагаар тогтмол ажиллуулж хяналт тавих Click To Tweet
    • Мэдээлэл технологийн газартай хамтран зохион байгуулах сургалтад сургуулийн өмнөх боловсрол хариуцсан болон цахим бүртгэл, элсэлтийн техникийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цэцэрлэгийн эрхлэгчдийг  бүрэн хамруулах (2019 оны 07 дугаар сарын 18, 08 дугаар сарын 19   10.00 цаг  Багшийн хөгжлийн ордон)
    • 24 цагийн  цэцэрлэгийн (бүлгийн), тусгай, сувиллын цэцэрлэгүүдийн түүнчлэн нийт төрийн өмчийн цэцэрлэгүүдийн зорилтот бүлгийн болон багш, ажилчдын хүүхдийн бүртгэл, элсэлтийг зохион байгуулж буй үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах
    • “Цахим элсэлт” зохион байгуулах бэлтгэл ажлыг удирдлагаар хангах, зөвлөн туслах (Анги танхим, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал, оролцогч талуудын төлөөллийг  бүрэн хамруулсан байдал, мэдээллийн ил тод байдал гэх мэт.)
    • Шинээр элсэх хүүхдийн тоо нь хяналтын тооноос давсан цэцэрлэгүүдийн “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаанд хяналт тавих, холбогдох  нэгдсэн мэдээллийг тухай бүр өгч ажиллах
    • Бүртгэл, элсэлтийн талаарх мэдээллийг дүгнэлт, саналын хамт Нийслэлийн Боловсролын газарт 2019 оны 09 дүгээр сарын 05-ны дотор ирүүлэх

    II. Төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгчдэд

    • “Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах”[2] хуулинд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллана.
    • Цахим бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цэцэрлэгийн эрхлэгч, эрхлэгчийн түр эзгүйд арга зүйч болон эрхлэгчийн тушаалаар томилогдсон ажилтан хариуцан зохион байгуулах
    • Цахим бүртгэл, элсэлттэй холбогдох мэдээллийг тухай бүрд нь үнэн зөв, үндэслэл сайтай, тодорхой гаргаж ирүүлэх, шаардлагатай  тохиолдолд төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийн цахим систем (tsetserleg.ulaanbaatar.mn)-д мэдээллийг шинэчлэх асуудлыг  тогтмол гүйцэтгэх
    • 2019-2020 оны хичээлийн жилд үргэлжлэн суралцах хүүхдийн шилжилт хөдөлгөөний мэдээллийг боловсролын салбарын мэдээллийн систем (esis.edu.mn)-д шинэчлэн байршуулах Click To Tweet
    • Зөвхөн тухайн жил шинээр элсэх хүүхдүүдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахимаар зохион байгуулна.
    • Харин өмнөх жилүүдэд  суралцаж байсан хүүхдүүд бүртгэлийн мэдээллээ www.tsetserleg.ulaanbaatar.mn системд хандаж шалгах боломжтой бөгөөд баталгаажуулалтыг эцэг эх, асран хамгаалагч нар нь цэцэрлэг дээр нь 08 дугаар сарын 26-28-ны хооронд өөрийн биеэр очиж гэрээ байгуулан хийх. Click To Tweet
    • 2017 онд төрсөн хүүхдүүдийг шинээр элсүүлэх ба хэрэв тухайн оны 9-12 сард төрсөн хүүхдүүд элсэн орох эрх авсан тохиолдолд 2 нас хүртэлх хугацаанд  цэцэрлэгт явах эсэх асуудлыг  зохистойгоор шийдвэрлэх (2 нас хүрэх хугацаа хүртэл цэцэрлэгт яваагүй тохиолдолд орон тоо нь хадгалагдахаар зохицуулалт хийж болно.)
    • Цэцэрлэгийн үйл ажиллагааны онцлог, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн нэг бүлэгт байх хүүхдийн тоог 40-өөс ихгүй байхаар тооцож тогтоох (“Бага” бүлэгт  30-аас ихгүй байхаар)
    • Тухайн цэцэрлэгийн онцлог, ачаалал зэргийг харгалзан зорилтот бүлгийн хүүхдийг 20 хүртэл хувиар тооцож, дараах баримт бичгийн бүрдэлтийг үндэслэн нэмж элсүүлэх
    Шалгуур Бүрдүүлэх материал
    1 Бүтэн өнчин хүүхэд

     

    Асран хамгаалагч тогтоогдсон.

     

    1. Асран хамгаалагч тогтоосон тухай дүүргийн Засаг даргын захирамж
    1. Асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
    1. Эцэг, эхийн нас барсан гэрчилгээ
    1. Хүүхдийн төрсний гэрчилгээ
    1. Оршин сууж буй хорооны Засаг даргын тодорхойлолт
    1. Холбогдох бусад бичиг баримт
    Асран хамгаалагч тогтоогдоогүй.
    1. Эцэг, эхийн нас барсан гэрчилгээ
    1. Асран хамгаалж буй хүний иргэний үнэмлэх
    1. Хүүхдийн төрсний гэрчилгээ
    1. Оршин сууж буй хорооны Засаг даргын тодорхойлолт
    1. Холбогдох бусад бичиг баримт
    2 Хагас өнчин хүүхэд

     

    Эцэг нас барсан.
    1. Эцгийн нас барсан гэрчилгээ
    1. Эхийн иргэний үнэмлэх
    1. Хүүхдийн төрсний гэрчилгээ
    1. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
    1. Холбогдох бусад бичиг баримт
    Эх нас барсан.
    1. Эхийн нас барсан гэрчилгээ
    1. Эцгийн иргэний үнэмлэх
    1. Хүүхдийн төрсний гэрчилгээ
    1. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
    1. Холбогдох бусад бичиг баримт
    Шүүхийн шийдвэртэй.
    1. Шүүхийн шийдвэр
    1. Асран хамгаалж буй эцэг болон эхийн иргэний үнэмлэх
    1. Хүүхдийн төрсний гэрчилгээ
    1. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
    1. Холбогдох бусад бичиг баримт
    3 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд Эмнэлэг хяналтын комиссын  хурлаар тогтоогдсон.
    1. Дүүргийн эмнэлэг хяналтын комиссын шийдвэр /Байнгын асаргаа, бэрхшээл тодорхойлсон./
    1. Тэтгэвэр, тэтгэмжийн дэвтрийн хуулбар
    1. Эцэг, эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
    1. Хүүхдийн төрсний гэрчилгээ
    1. Гурвалсан гэрээ
    1. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
    1. Холбогдох бусад бичиг баримт
    • “Ажиллаж байсан”, “Ажиллаж байгаа” ажилтны төрсөн үр садын элсэлтийн үйл ажиллагааг байгууллагын түвшинд, ажлын хэсгийн хуралдаанаар, холбогдох баримтыг үндэслэн, хяналтын тооноос ихгүйгээр зохион байгуулах
    • Шинээр элсэх 24 цагийн үйл ажиллагаатай болон сувиллын, тусгай цэцэрлэгийн түүнчлэн зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэлийг уламжлалт аргаар зохион байгуулах ба энэхүү үйл ажиллагааг эрхлэгчийн тушаалаар томилогдсон ажлын хэсэг гүйцэтгэх
    • Интернетийн орчинд ажиллах боломжгүй иргэдэд туслах ажилтныг   цэцэрлэг дээр 2019 оны 08 дугаар сарын 12-аас 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрүүдэд ажлын цагаар тогтмол ажиллуулж, асуудлыг тухай бүр шийдвэрлэх
    • “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг цэцэрлэг дээр бэлтгэл сайтайгаар холбогдох төлөөллийг бүрэн оролцуулж зохион байгуулах ба дүнг иргэдэд нээлттэй мэдээлэх

    III. Эцэг эх, асран хамгаалагчдад

    1. Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх
    2. Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд 2019 оны 07 дугаар сарын 25-аас зөвхөн ажлын өдөр, ажлын цагаар тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, 2019 оны 08 дугаар сарын 12-оос  хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх (Энэ үйл ажиллагаа 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 17.00 цагт дуусгавар болохыг анхаарна уу)
    3. Цэцэрлэгт суралцаж байсан 3-5 настай хүүхдүүдийн эцэг эх, асран халамжлагчид хүүхдийнхээ мэдээллийг төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийн цахим систем  (tsetserleg.ulaanbaatar.mn)- ээс шалгах боломжтой.
    4. 2019-2020 оны хичээлийн жилд шинээр элсэх хүүхдийг дараах зааврын дагуу бүртгүүлэх

    Цахим бүртгэл:

    Цахим элсэлт:

    • Шинээр элсэх аль ч насны хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг дурдсан хугацаанд иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна.
    • “Цахим бүртгэл”, “Цахим элсэлт”-ийн дараа цэцэрлэгт элсэн орсон тохиолдолд дурдсан хугацаанд цэцэрлэгийн захиргаатай гурвалсан гэрээг байгуулахын хамт хүүхдээ эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах
    • Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр хамрагдах болон зорилтот бүлэгт хамаарах иргэдийн хүүхдүүдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахгүй бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид дурдсан хугацаанд цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгүүлэх (дээр дурдсан бичиг баримтыг бүрдүүлэхийг анхаарна уу.)
    • Цэцэрлэгийн үйл ажиллагааны дүрэм, журам, заавар, гурвалсан гэрээний заалтыг биелүүлэх
    • Бүртгэлийн явцад байгууллага, бусад үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулахгүй, хүндэтгэлтэй хандах

    Бүртгэл явагдах хугацаа, хамрах хүрээ

    “Цахим элсэлт”-ийн дүн мэдээллийг авах боломж

    • “Цахим элсэлт”-ийн  үр дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарын гар утсанд мессэжээр илгээнэ.
    • Цахим элсэлт дууссаны дараа шинээр бүртгүүлсэн хүүхдийн бүртгэлийг www.tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү орж бүртгэлийн дугаараа хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах боломжтой.

    Эх сурвалж: Нийслэлийн боловсролын газар, Мэдээллийн технологийн газар

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ