• Г.Тэмүүлэнг Н.Учралаар солино

    2019-07-08
    МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны ээлжит VI их хурал өнөөдөр болж, шинэ ерөнхийлөгчөө сонгоно. Click To Tweet

    Тус холбоог анх байгуулсан хүмүүсийн нэг нь МАН-ын одоогийн дарга У.Хүрэлсүх бөгөөд одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар ч тус холбоогоор дамжиж улстөрийн өндөрлөгт хүрсэн. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар ч тус холбооны “бүтээгдэхүүнүүд”.

    Товчоор хэлбэл, МАН-ын дэргэдэх залуучуудын холбоо гэдэг нь тус намынхны улстөрд нөлөөгөө бэхжүүлэх, карьер хөөх чухал шат гишгүүр учраас НАМЗХ-ны удирдлагад очих гэж мөнхийн тэмцэлдэж байдаг нь нууц биш. Click To Tweet

    Хэдэн жилийн өмнөөс НАМЗХ-ны удирдлагад баячуудын ба борчуудын гэх хагарал явагдаж, Н.Номтойбаяр, О.Содбилэг, Г.Тэмүүлэн нарын баячуудын гарт очоод хэдэн жил болсон. Тэдэн дээр  УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нэмэгдсэн байдаг.  Ийм ч учраас тэдэн дундаас зүтгүүлсэн Ж.Мөнхбат 2016 оны сонгуулийн дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хэмээх өндөр сэнтийд очиж байлаа.

    Тэгвэл өнөөдөр болж байгаа хурлаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс холбооны удирдлагыг авч, УИХ-ын гишүүн Г.Учралд шилжүүлэх өрнөсөн сценари өрнөж байна Click To TweetМАН-ын одоогийн удирдлагаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг “НАМЗХ-д шинэчлэл хийгээгүй, НАМЗХ-ны удирдлагыг хувийн амбицдаа ашигласан” гэх албан бус дүгнэлтийг хийсэн байна.НАМЗХ нь дүрмээрээ 18-35 насны залуусыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ