• “Тэнгэрийн хүлэг тахь” ном нээлтээ хийлээ

    “Тахийн тал”-д тахь ирэх нь энээ. Тахь нутагтаа ирлээ. Далай шаргал говьдоо далай хонгор зүсээ нийлүүлж, даргитлаа хатирч, хоногийн газраас усандаа гүйж, Click To Tweet

    хумс туурайгаа  хатаан, хун цэн шиг ижилдэн үр төлөө  дагуулан, өнөр олуулаа сүрэглэн явах болтугай хэмээн Ч.Алагсай агсаны “Унаган тахийн дууль” роман тэртээ 1989 онд Аж Богд, Алтайн цаад говьд жаргадаг билээ.

    Үүнээс хойш 30 жилийн дараа тахийг “Тэнгэрийн хүлэг тахь” баримтат уран сайхны эсээ романд мөнхөлж байна. Click To Tweet

    “Тэнгэрийн хүлэг тахь”     номыг ГИДЦГ “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатар санаачлан, зохиолч Ж.Нарангаравтай хамтран бүтээж, өчигдөр нээлтээ хийсэн юм.

    Уг бүтээлд монгол түмний бахархал, Тэнгэрийн хүлэг Тахийг монгол оронд тэр дундаа Говь-алтай аймгийн Бугат сумын нутаг Тахийн тал, Бижийн аманд нутагшуулсан тухай, монгол тахь унаган нутагтаа анх хөл тавьснаас өнөөг хүртэлх 30 орчим жилийн түүхийг баримт, эх сурвалжид тулгуурлан бичжээ. Тахийг хүншүүлэн тахийн өмнөөс уран сайхны аргаар бичсэн нь нь эл номын онцлог юм.

    Номын зохиолч Ж.Нарангарав “Тэнгэрийн хүлэг тахийг найман наснаас эхлээд наян настай буурал уншхад анхаарч үг сонголоо анхаарсан.   Амьтныг  уран сайхын аргаар хүнчилж бичсэн  анхны роман” гэдгийг онцолсон. 1960-аад оны үед сураг алдраад байсан тахийг 1992 оноос сэргээн нутагшуулсан өнгөрсөн 30 жилийн түүхийг эл бүтээлээс танин мэдэх боломжтой юм. Click To Tweet

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ