Унаач хүүхдийн гэнэтийн ослын заавал даатгалын хураамж 100 мянган төгрөг

2019-07-08

Үндэсний их баяр наадмын тухай хуульд зааснаар хурдан морины эзэн, уяач нар уралдаанч хүүхдийг ослын даатгалд заавал хамруулсан байх  заалттай.  Энэ заалтыг хэрэгжүүлэх үүднээс Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас өнгөрсөн хавар  тавдугаар сард даатгалын компаниудтай хамтран ажиллаж, уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хураамжийг  жилд нэг удаа 100 мянган төгрөг байхаар тохирч, журам баталсан.

Улмаар  хүүхэд уралдааны үеэр бэртэж гэмтсэн тохиолдолд нөхөн олговрын хэмжээг 20 сая хүртэл нэмэгдүүлсэн. Өмнө нь энэ хэмжээ дээд тал нь таван сая төгрөг байжээ.  Өнгөрсөн жилийн долдугаар сарын 11-ныг хүртэлх хугацаанд уралдаанч хүүхдийн даатгалтай холбоотой асуудал бодит байдалд нийцэхгүй, нөхөн олговрын хэмжээ дээд талдаа таван сая төгрөгийн үнэлгээтэй явж ирсэн тухай Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын  Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар ярьсан.  Уралдааны хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аврахын тулд даатгалын нөхөн олговрын хэмжээ бодитой, хүрэлцэхүйц байх үүднээс хураамж болон нөхөн олговрын хэмжээг нэмсэн байна.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд зааснаар унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалыг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй  ЭДГЭЭР компаниуд хийж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ