• Гэр бүлд зориулсан оновчтой бодлоготой 5 улсын жишээ

    “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн,Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Д.Мөнхөөгийн санаачлан хэвлүүлсэн “Монгол гэр бүлийн ширээний ном”-ын зарим хэсгээс GEREG.MN сайт цувралаар толилуулж байна. Энэ удаа бид гэр бүлдээ онцгойлон анхаардаг таван улсын жишээг хүргэж байна.

    …Өнөөдөр дэлхийн улс орнууд нийгмийн аливаа бодлого үйл ажиллагааг гэр бүлд суурилж явуулах, хэрэглээг хөөсөн үйлдвэрлэл хүн төрлөхтний хөгжлийн асуудлыг шийдэж чадахгүйн дээр байгаль орчинг доройтуулж, орлогын тэгш бус байдлыг гүнзгийрүүлж байгааг 2015 онд дэлхийн 195 орны тэргүүн нар санал нэгтэй дүгнэж улс орон бүр хэрэгжүүлэх 2030 он хүртлэх “Тогтвортой хөгжил”-ийн зорилтыг баталлаа. Улс орон бүрийн хөгжлийн үндсэн арга зам нь хүнийхээ хөгжлийг дэмжих явдал гэдэгт санал нэгдлээ. Энэ нь сүүлийн 30 шахам жил НҮБ-ын баримт бичгүүдэд бүрэн тусгалаа олж улс орон бүрийн улс төрчид, төрийн зүтгэлтнүүд хийхээр амлаад байгаа үйл явц билээ.

    Хүний хөгжлийг дэмжсэн төрийн бодлого явуулж, хүйсийн тэгш байдлыг бодитой хангасан, иргэн, гэр бүлийн нийгмийн хамгааллыг сайжруулсан орнуудад хүний хөгжлийн индекс өндөр байж, чинээлэг дундаж давхрага хүн амын дунд зонхилж, нийгмийн хамгаалал хүнийхээ амьдралыг тэтгэж, эх хүүхдийн эндэгдэл эрс буурсан, хөгжсөн нийгмийг байгуулж чадсан туршлага бэлхэнээ харуулж байна. Тухайлбал:

    Швед улсыг “Эмэгтэй хүнд элэгсэг улс” хэмээн үнэлдэг. 1995 онд “аавуудын сар” буй болгож бага насны хүүхдээ өсгөхөд аавуудын оролцооны тогтолцоог буй болгосон нь шинэлэг бөгөөд анхдагч болж чадсан юм. Шведийн гэр бүлийн бодлогод Засгийн газрын оролцоо маш идэвхтэй байдаг. 1974 онд нялх хүүхдээ асрах “ээжүүдийн амралт”-ыг аав нь авч болохоор “эцэг эхийн амралт“ болгон өөрчилжээ. Click To Tweet1990-ээд оноос хүүхэд өсгөхөд аавуудын оролцоо нь сонголт бус үүрэг, хариуцлага болж өөрчлөгдсөн байна. Хүүхэдтэй гэр бүлийн аж байдал
    хүүхэдгүй гэр бүлээс доогуур байж болохгүй хэмээн үзэж хүүхэд өсч торних амьжиргааны орчинг баталгаажуулах үүргийг зөвхөн эцэг эхэд төдийгүй нийгэм хариуцах ёстой гэсэн бодлого хэрэгжүүлж, хүн амыг өсгөх бодлоготой уялдуулсан байна.

    Франц улс нь гэр бүлийн бодлогыг хүн амын бодлоготой уялдуулан хэрэгжүүлж ирсний үр дүнд өнөөдөр аж үйлдвэржсэн хөгжингүй бусад орнуудад тохиолдож буй төрөлт буурах явц харьцангуй бага байгаа улс юм. Гэр бүлийн талаарх бодлогоороо Европын орнуудаас дээгүүрт ордог. Гэр бүлийн бодлогод дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувийг зарцуулдаг. Энэ улс нь хамгийн өндөр төрөлттэй Европын орон юм (2009 оны ҮСЭЗИ). Гэрлээгүй эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо 80 хувьд хүрсэн үзүүлэлтээрээ Европт өндөр байдаг. 3-6 насны хүүхдийн цэцэрлэгийн боловсролыг төрөөс хариуцан хэрэгжүүлдэг. Ясли нь 3-аас доош насны хүүхдийг асран хамгаалдаг төрийн байгууллага юм. Франц улс гэр бүлийн бодлого хариуцсан Үндэсний мэргэшсэн тогтолцоотой. Бүр 1945 онд “Хүн ам гэр бүлийн бодлогын дээд зөвлөл” гэсэн нэртэй Ерөнхийлөгчийн удирдлагын байгууллага байгуулагдаж, гишүүдийг томилдог байна. Click To Tweet 1998 онд Ерөнхий сайдын ахалдаг “Гэр бүлтэй холбогдох хэлтэс хоорондын хороо”-г байгуулж мөн “төлөөлөлийн баг” ажиллуулдаг юм. Засгийн Газарт “Гэр бүлийн асуудал хариуцсан газар“ ажилладаг

    ХБНГУ Татварын хөнгөлөлт, түрээсийн орон сууцны бодлоготой. Гэр бүлийн яамтай байна.

    Англи улс Бага орлоготой гэр бүлийг дэмжих эдийн засгийн дэмжлэг, ажил-гэр бүлийг хослуулахад чиглэсэн дэмжлэг, тогтолцоо, хөдөлмөр эрхлэлт-халамжийг хослосон бодлого бүхий стратеги хэрэгжүүлдэг. Боловсролын яаманд Хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан дэд сайдтай.

    Солонгос улс Эрүүл мэнд, нийгмийн халамж, гэр бүлийн яамтай, 2004 онд “Эрүүл гэр бүлийн тухай хууль” баталж Бодлогын стратегиа доорхи чиглэлээр явуулж байна

    • Хүн ам төрөлттэй холбоотой бодлого
    • Хүүхдийн асрамж, халамжийн бодлого
    • Бага орлоготой гэр бүлд чиглэсэн бодлого
    • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бодлого
    • Өрх толгойлсон эхчүүд (эцэг)-д чиглэгдэх бодлого
    • Олон соёлт гэр бүлтэй холбогдох бодлого

    Гэр бүлийн талаар төрөөс явуулах бодлогыг улам тодруулан тодорхойлж мэргэшсэн үндэсний тогтолцоотой болж нийгэм, эдийн засгийн болон орон нутгийн төвшинд гарах төрийн бүх шатны байгууллагын шийдвэрт гэр бүлд үзүүлэх нөлөөлөлд үнэлгээ хийдэг журам тогтоож, гарч болох сөрөг үр дагавараас хамгаалах арга хэмжээг хамт шийдвэрлэдэг олон улсын туршлагыг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ