• Оны эхний хагаст дэлхийд 38 сэтгүүлч хөнөөгджээ

    2019-07-05

    Женевт төвтэй хэвлэл мэдээллийн ажиглагч байгууллага PEC-ийн 4-нд гаргасан мэдэгдэлд тэмдэглэснээр, 2019 оны эхний хагаст дэлхийн 38 сэтгүүлч хөнөөгдсөн нь 2018 оны мөн үеэс 66-аар буурсан байна.

    Зарим улс орон, бүс нутагт сэтгүүлчийн ажил эрсдэл ихтэй хэвээр байна. Тус байгууллагын бүртгэлээр энэ оны эхний хагаст, Мексикт 9, Афганистанд 6 сэтгүүлч хөнөөгджээ. Бүс нутгийн хувьд Латин Америк тив сэтгүүлчийн ажлын хамгийн эрсдэл ихтэй нутагт тооцогдож байна.

    Мексик, Бразил, Колумб, Гондурас, Гайти зэрэг улс орон, бүс нутагт 15 сэтгүүлч хөнөөгджээ. Сири, Иракт мөргөлдөөн багассанаар, Дундад Дорнодын нутагт хөнөөгдсөн сэтгүүлчийн тоо зохих хэмжээгээр буурсан байна.

    Олон улсын хамтын нийгэмлэг холбогдох механизм байгуулж, эрсдэлээс сэргийлэх, сэтгүүлчдийг хамгаалах, гэмт хэрэгтэнд ял хүлээлгэх талаар үүрэг гүйцэтгэхийг PEC-ийн нарийн бичгийн дарга Блайс Лемпен Олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ