• УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тойргийнхоо иргэдэд элэгний С вирусийн Харвони эмийг үнэгүй олгож байна

    2019-07-05

    УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 49 дүгээр тойрогтоо “Эрүүл элэг” хөтөлбөрийг  санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөрт Баянзүрх дүүргийн 1,2,3,7,21,27 дугаар хороодын иргэд хамрагдаж, С вирустэй иргэдэд АНУ-ын Гилеад Сайнсис компанийн Харвони эмийг үнэгүй олгож эхэлжээ. Click To Tweet

    Өнөөдөр тус дүүргийн III хорооны Өрхийн эрүүл мэндийн төв дээр иргэд эмчийн үзлэгт хамрагдан, Хармони эмээ үнэгүй авлаа. Click To Tweet

    Засгийн газраас хэрэгжүүлж буй  “Элэг Бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр 2020 он хүртэл хэрэгжинэ. Хөтөлбөр дуусахад хэдхэн сарын хугацаа үлдээд байгаа энэ үед тойрогтоо уг аяныг эхлүүлсэн нь иргэдийг шинжилгээнд хамруулж халдварыг  эрт үед нь  илрүүлж, эмчлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

    6 сарын 1-нээс ирэх арванхоёрдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх  уг аяны хүрээнд:

    • Эмнэлзүйн лаборатори:вирус тоолох, шинжилгээ, элэгний хаврын маркерын шинжилгээ
    • Дотор эсвэл халдвартын нарийн мэргэжлийн эмчийн үзлэг , зөвлөгөө өгөх
    • Эмчилгээнд хамрагдах шаардлагатай иргэдэд  эмийг олгох зэрэг үйл ажиллагаа өчигдрөөс хороодын өрхийн эрүүл мэндийн төв тус бүр дээр эхэлжээ.

    Элэгний  С вирусыг бүрэн устгадаг Хармони эмийн гурван сарын хэрэглээ нь нэг курс эмчилгээ болдог. Нэг сар уух тун нь 702,000 төгрөг, гурван сарын курс эмчилгээний үнэ нийт 2,106,000 төгрөгөөр худалдаалагддаг юм. Click To Tweet

    Эрүүл мэндийн даатгалаар нэг хайрцаг тус бүр нь 210 мянган төгрөгөөр хөнгөлөгддөг ч үнэтэй тусдаг  тус эмийг үнэгүй олгож байгаа нь эдийн засаг, эрүүл мэндэд  маш  том дэмжлэг болж байна хэмээн иргэд сайшааж байв.

    Манай улсад элэгний  өвчлөл нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Элэгний хорт хавдрын 34 хувь нь В вирусын,  46 хувь нь С вирусын  шалгаантай байгаа аж.

    Өнгөрсөн онд манай улсад 6072 хүн шинээр элэгний хорт хавдартай гэж оношлогдон, 4412 хүн нас барж, 19710 хүн хорт хавдарын оноштойгоор эмнэлгийн хяналтад байна. Click To TweetТиймээс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдаж, халдвараас урьдчилан сэргийлэх, халдвартай тохиолдолд эмчийн хяналтад орох шаардлагатай юм.  Ингэж чадсанаар өөрийн эрүүл мэнд, амь насаа хамгаалж чадна.

    “Эрүүл элэг” аяныг ОМБОЛ ХХК-тай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд тус компани нь АНУ-ын Гилеад Сайнсис компанийн Харвони эмийг албан ёсоор оруулж ирдэг юм. Click To Tweet Тус компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өмнө  нь элэгний С вирусыг эмчлэх  олон төслийг хэрэгжүүлж байсан туршлагатай юм.

    Тухайлбал, “Элэгний эмгэггүй Архангай” төслийн хүрээнд 2000 гаруй иргэдэд Харвони эмийг үнэ төлбөргүй олгож, төслийн үр дүнг олон улсад тайлагнасан байдаг.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ