• ФОТО:Монголын хамгийн анхны 6 эгнээтэй хурдны замыг нээлээ

    Нэгэн томоохон бүтээн байгуулалтын ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Click To Tweet

    2016 онд эхэлсэн Улаанбаатар хот, Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны авто зам нь Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий гэсэн чиглэлд 32.2 км урт, асфальтбетон хучилттай, зорчих хэсгийн өргөн 31 метр, хоёр урсгал, зургаан эгнээтэй ба зургаан ширхэг гүүр, 20 ширхэг нүхэн гарц (явган зорчигч, тээврийн хэрэгсэл, мал, амьтан нэвтрэх зориулалттай), 28 ширхэг дугуй хоолойг барьжээ. Click To Tweet

    Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон салбарын сайд, холбогдох байгууллагын удирдлагууд оролцлоо.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ