Куба, Америкийн хоригт бууж өгөхгүй, Венесуэлийг үргэлжлүүлэн дэмжинэ гэв

2019-07-05

Кубын Төрийн зөвлөлийн дарга бөгөөд Сайд нарын зөвлөлийн дарга Диас-Канел Америкаас Кубын металл импортлогч компанид хориг тавьсантай холбогдуулан хэлэхдээ “Куба, Америкийн хоригт бууж өгөхгүй, Венесуэлийг үргэлжлүүлэн дэмжинэ” гэжээ.

Диас-Канел олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэлэхдээ “Куба Венесуэлийн “Боливарын хувьсгал”-ыг үргэлжлүүлэн дэмжиж, олон улсын хуулийг зөрчин ганц талаасаа хэрэгжүүлж буй АНУ-ын арга хэмжээнд бууж өгөхгүй гэжээ.

Кубын Гадаад харилцааны сайд Родригез “Венесуэлтэй худалдааны харилцаатай Кубабуюу бусад оронд ганц талаасаа бодитоор арга хэмжээ авах эрх АНУ-д байхгүй. Энэ төрлийн арга хэмжээ олон улсын хууль болон худалдааны дүрмийг зөрчиж, бүрэн эрхт улсууд хоорондын харилцаа руу дайрч байгаа хэрэг юм” гэсэн байна.

Америкийн Сангийн яам энэ сарын 3-нл мэдэгдэхдээ “Кубын металл импортлогч компанид хориг тавьж байна. Учир нь тус компани Венесуэлээс нефть импортолсныхоо хариуд Куба үргэлжлэн Мадурогийн засгийн газарт “батлан хамгаалалт, тагнуул, аюулгүй байдлын дэмжлэг үзүүлж байна” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ