• Хаврын чуулганыг хааж, ээлжит бус чуулганыг 59 гишүүний ирцтэйгээр нээлээ

    2019-07-05

    Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хаалт, Ээлжит бус чуулганы нээлт болж байна.

    2019 оны Хаврын ээлжит чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар “Эрхэм гишүүдээ УИХ-ын Хаврын ээлжит чуулган ачаалал ихтэй ажиллаж өндөрлөж байна.

    Чуулганы ажлыг үндэслэж чухал үр дүнтэй ажлуудыг танилцуулъя.

    Энэ парламентын үйл ажиллагааг өмнөх чуулгантай харьцуулахад баталсан хуулийн тоо болон чанараар илүү байлаа. Энэ парламент хариуцлагатай, чанартай ажилласан. Гишүүд хурууны хээгээр ирцээ бүрдүүлж, санал өгч эхлэхээр ирц бүрдэхгүй байх вий гэсэн болгоомжлол байсан. Гэтэл эсрэгээрээ гишүүдийн ирц сайжирлаа. Цаг үеийн чухал асуудлуудаар хэлэлцүүлэг, сонсголуудыг амжилттай зохион байгуулсан.

    Хаврын ээлжит чуулганы хугацаанд нийгэмд шударга ёсыг тогтоох, иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийн төлөө ажиллаа. Хуулийн байгууллагын удирдлагуудыг сольж, шинэ удирдлагыг томилохдоо иргэдийг оролцуулах сонсгол зохион байгуулсан.

    Төрийн байгууллага, төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах талаар нэгэнт эхэлсэн ажлын эрчийг бууруулахгүй. Төрийн албан хаагч өргөсөн тангарагтай үнэнч, шударга ажиллах ёстой гэсэн ард түмний шүүмжлэлийн дагуу энэ ажлыг үргэлжлүүлж байна.

    Эрхэм гишүүдээ Хаврын чуулган ийнхүү өндөрлөж байгаа ч Ээлжит бус чуулганаар үргэлжилнэ. Ээлжит бус чуулганы хэлэлцэх гол асуудал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал байна. Хаврын чуулган хаасныг мэдэгдье” гэлээ.

    Ингээд үргэлжлүүлэн 59 гишүүний ирцтэйгээр Ээлжит бус чуулганыг нээлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ