Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулахгүй

2019-07-05

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн шийдвэрээр хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдож, хоёр жилээр барилдах эрхээ хасуулаад байсан таван бөхийг энэ жилийн наадмаар барилдуулахгүй хэмээн шийдвэрлэжээ. Өмнө нь шүүхийн шийдвэрийг үндэслэн барилдуулна гэж шийдээд байсан юм. Тэрхүү шийдвэр нь асар их хэл ам дагуулсан юм. Тухайлахад энэ маргаан бөхчүүдийг талцуулж, Ч.Санжаадамба аварга тэргүүтэй бөхчүүд эсэргүүцлээ илэрхийлээд байлаа.

Тиймээс Үндэсний бөхийн холбооноос допинг хэрэглэсэн таван бөх болох Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарыг энэ жилийн наадамд барилдуулахгүй болсон байна.

Наадмын өмнө болдог сорилго барилдаан зургадугаар сарын 23-д Бөхийн өргөөнд болоход Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш нар барилдахаар ирсэн ч бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Энэ талаар Бөхийн холбооноос мэдээлэл хийж, дээрх шийдвэрийн талаар эргэн харах болно гэж байсан бол түүнийгээ цуцалжээ. Хэрвээ эдгээр бөхчүүд наадамд барилдах юм бол бөхчүүд томоохон эсэргүүцэл хийх болно гэдгээ мэдэгдэж байлаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ