• Тэмбүү өвчин агаар дуслын замаар болон ахуйн замаар халддаггүй

    2019-07-05

    ЭМЯ-наас тэмбүү өвчинтэй тэмцэхээ өнгөрсөн сард мэдэгдсэн. Иргэдийн дунд тэмбүү өвчин агаар дуслын болон ахуйн замаар халдварладаг гэх ойлголт байдаг. Гэхдээ энэ нь ташаа ойлголт юм. Тэмбүү ганцхан бэлгийн замаар болон цус цусан бүтээгдэхүүнээр дамждаг.

    ТЭМБҮҮГИЙН ӨВЧЛӨЛ

    Дэлхийд жилд нэг сая орчим жирэмсэн эмэгтэй идэвхтэй хэлбэрийн тэмбүүгийн халдвартай байдаг гэх судалгаа бий. Төрөлхийн тэмбүүгийн улмаас жилд 200 сая хүүхэд амьгүй төрөх эсвэл нярай үедээ эндсэн байдаг. Click To Tweet

    Тэмбүүгийн өвчлөл Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд нэмэгдэн, төрөлхийн тэмбүүгийн өвчлөл буурахгүй байгаа юм.

    Жирэмсэн эх тэмбүү өвчтэй байсан, түүнийгээ бүрэн эмчлүүлээгүй тохиолдолд халдвар эхийн цусаар урагт дамждаг. Click To TweetИймд жирэмсний хяналтад эрт орж жирэмсэн үедээ  шаардлагатай шинжилгээнүүдийг өгч эмчилгээг бүрэн хийлгэх хэрэгтэй.

    ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

    Хэрэв тэмбүүгийн халдвар авсан бол 3-4 долоо хоногийн дараа анхан шатны шинж тэмдэг илэрнэ. Тэмтэрч үзэхэд хатуувтар, дугуй, зууван хэлбэртэй шархны шинж тэмдэг мэдрэгдэнэ. Мөн цавины булчирхай томордог. Сар орчим болоод шарх шимэгдэж арилана. 3-4 хоноод биеэр бүдэг ягаан толбо, тууралт гарна. Энэ тэмбүүгийн хоёрдугаар үе. Хэрэв эмчлүүлэээгүй тохиолдолд 5-10 жилийн дараа гуравдугаар үе шатандаа орж дотор эрхтэн, тархи, мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг аюултай. Click To Tweet

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ