Өвөр Монголын тариалангийн талбай 8.8 сая га-д хүрчээ

2019-07-04

ӨМӨЗО-ы Тариалан мал аж ахуйн танхимаас мэдээлснээр, өнөөгийн байдлаар, бүх Өвөр Монголын тариалангийн талбай 8.8 сая га-д хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.6 хувиар өсөж, тариалан үйлдвэрлэлийн ерөнхий байдал нэлээд сайжирсан гэв.

Энэ оны хавраас хойш, зүүн баруун нутгийн зарим газар хүйтэрч, мөндөр орсон боловч Өвөр Монголын олон газар үр ашигтай арга хэмжээ авснаар, хаврын үр суулгах үүргээ амжилттай биелүүлж, үр тарианы суулгацын талбай7 сая га-д хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 3.9 хувиар нэмэгджээ.

Үүнд баруун бүсийн тариалан үйлдвэрлэлийн байдал ерөнхийдөө хэвийн байдлаа хадгалж, зүүн бүсийн үр тарианы гол үйлдвэрлэлийн байдал хамгийн сайн,шилдэг сортын суулгацаар голлосон байна.

Өвөр Монгол голдуу эрдэнэшиш, төмс, шар буурцаг, улаан буудай, усан тутарга, самар зэрэг зургаан төрлийн тариалан үйлдвэрлэлийг стандаржуулах үйл ажиллагаа өрнүүлж, чансаатай хөгжлийн шаардлагад нийцсэн, тус тусын онцлогтой стандарт хангасан үйлдвэрлэлийн үлгэр жишээ 1910 баазыг шинээр байгуулж, стандарт хангасан үйлдвэрлэлийн талбай нэмэгдээд 4 сая 97 мянга гаруй га-д хүрсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ