Путин “Дунд ба ойр зайн тусгалтай пуужинг устгах гэрээ”-ний хэрэгжилтийг түр зогсоох тухай хуулийн төсөлд гарын үсэг зуржээ

2019-07-04

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Дунд ба ойр зайн тусгалтай пуужинг устгах гэрээ”-ний хэрэгжилтийг түр зогсоох тухай хуулийн төсөлд гарын үсэг зурсан хэмээн 3-нд ОХУ-ын хэвлэлийнхэн мэдээллээ.  

Путин 5-р сарын 30-нд, ОХУ-ын Төрийн ДУМ-д хандан “Дунд ба ойр зайн тусгалтай пуужинг устгах гэрээ”-ний хэрэгжилтийг түр зогсоох тухай хуулийн төслийг дэвшүүлсэн бөгөөд ОХУ-ын Төрийн ДУМ, ОХУ-ын Холбооны зөвлөл өнгөрсөн сард энэ хуулийн төслийг баталсан юм.

Хуулийн төсөлдмөн ОХУ “Дунд ба ойр зайн тусгалтай пуужинг устгах гэрээ”-ний хэрэгжилтийг дахин сэргээх шийдвэрийг ОХУ-ын төрийн тэргүүн гаргах ёстой хэмээн заасан байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Помпео энэ оны 2-р сарын 1-нд, ОХУ “Дунд ба ойр зайн тусгалтай пуужинг устгах гэрээ”-ний тогтоолыг удаан хугацаагаар зөрчсөний улмаас АНУ-ын тал гэрээний хэрэгжилтийг түр зогсоож, 6 сарын хугацаатай гэрээнээс гарах үйл явцыг эхлүүлсэн юм. 3-р сарын 4-нд Путин тус гэрээний хэрэгжилтийг түр зогсоох тухай зарлигт гарын үсэг зурсан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ