МЗХ-ны гишүүд Ерөнхийлөгч А.Мөнхбатын хууль бус үйлдлүүдийн талаар мэдээллээ

2019-07-04

Монголын Залуучуудын Холбооны “Шинэчлэх хөдөлгөөн”-нөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд Монголын залуучуудын холбоонд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тэр дундаа МЗХ-ны ерөнхийлөгч А. Мөнхбаттай холбоотой нийгэмд цацагдаад байгаа зарим хууль бус үйлдлийнх нь талаар дэлгэсэн юм. Click To Tweet

А.Мөнхбат нь залуучуудын төлөө юу ч хийдэггүй, Монголын залуучуудын холбоо хэмээх энэ байгууллагыг өөрийн хувийн компани шигээ ашигладаг, 2016 оны сонгуулиар залуусыг өөрийнхөө PR-т ашигласаныг дурьдлаа.

Мөн залуучуудын эрх ашгийг ноцтой зөрчиж,  салбар зөвлөлийн дарга нарыг үндсэн дүрмээс өөр бусад зүйл заалтуудаар шалтаглан халж сольдог. Тиймээс хэт туйлширсан үзэл,  шашинжсан байдал, ёс бус увайгүй үйлдлүүд нь хэрээс хэтэрч байгаа тул энэ асуудлыг шинэчлэх  шаардлагатай хэмээн зориг шулуудсан залуус МЗХ-ны удирдлагыг шинэчлэх хөдөлгөөн байгуулжээ.

Тодруулбал, 7 хоногийн өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн аймаг холбоодын салбар зөвлөлийн дарга нар нийлж энэхүү шинэчлэх хөдөлгөөнийг байгуулаад хэвлэлийн хурал хийж байгаа нь энэ юм. Уг нь Монголын Залуучуудын холбоо  2015 оны 5-р сарын 18 өдөр тавдугаар их хурлаа хийж, үндэсний залуучуудын төв байгууллага болохоо батлан, улмаар бүтцээ тодорхойлж, залуучуудыг нэгдэн нийлүүлэх, шинэ түвшинд гарснаа зарлаж  үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Гэсэн ч энэ хурлаас хойш дөрвөн жилийн хугацаа хэдийнэ өнгөрөхөд байдал эсрэгээрээ эргэжээ.

МЗХ-ны үндсэн дүрмээр ерөнхийлөгч болон бүтцийн бүх шатны удирдлагууд дөрвөн жилийн хугацаатайгаар үүрэг гүйцэтгэнэ гэж заасан байгаа.

Гэсэн ч тэрээр өнөөдрийг хүртэл аймаг орон нутгийн салбар хороодтой хамтран ажилладаггүй, олон мянган залуучуудын шаардлага, санал хүсэлтийг хүлээн авдаггүй улс төржсөн, албан тушаал наймаалцсан үндсэн дүрмээс хазайсан олон үйлдлүүд гаргасаар байгаа нь түүнд итгэл хүлээлгэсэн  залуучуудын итгэл сэтгэлийг хөсөрдүүлж байна гэж тэд бүхэн үзэж байгаа юм байна.

Ганцхан жишээ дурьдахад, аймаг орон нутгийн салбар хороодын дарга нарыг ажлаа өг хэмээн шахаж шаардан, Click To Tweet бүтэц бүрэлдэхүүнийг нь будилуулж, хувийн компанийн ажилтнуудтай харьцаж байгаа мэт зан үйлдлийг  удаа дараа гаргасаар иржээ.

Түүнчлэн  “Алтан дээд үнэний аялгуу”, “Алтан дээд гэрэгэ” зэрэг үндэс угсаа шашин шүтлэгтэй холбоотой сургалт судалгаануудад залуучуудыг олноор татан оролцуулж,  “үндэс угсаагаа тодорхойл тэгэхгүй бол хамтран ажиллах боломжгүй”  хэмээн дарамтлан хууль бус  тушаал шийдвэр гарган халж сольж байгаа нь олон олон залуучуудын дургүйцлийг хүргэж байгааг ч хэллээ.

Өнгөрсөн сонгуулиар зорилгоо биелүүлэхийн тулд өөрийн удирддаг Иргэний хөдөлгөөний намын мөрийн хөтөлбөрийг МЗХ-ны үйл ажиллагаа мэтээр сурталчлан, улмаар  “Хулгайчгүй Монгол”, “Хар цагаан жагсаалт” зэрэг улс төрлийн зорилго бүхий  хэд хэдэн бусармаг  үйл ажиллагаа явуулсан.

Цаашлаад  цагаан жагсаалтанд оруулж өгнө хэмээн амлаж, бусдаас их хэмжээний  мөнгө олон удаагийн үйлдлээр нэхсэн  нь баримт нотолгоотойгоо сошиал, интернэт орчноор дүүрэн байна.  Мөн Монголын Залуучуудын холбооны төв байрыг шашны ёсоор тохижуулж, бөө мөргөлийн зан үйлдээ ашиглаж ирсэн, ихэнх өрөөгөө түрээслэсэн зэрэг ёс зүйгүй үйлдэл ихтэй. Click To Tweet Энэ бүхэн 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл болж байгаа үйл явдал. МЗХ-ны ерөнхийлөгч  А.Мөнхбат нь  МЗХ-гоор дамжиж байгаа  төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилттэй холбоотой баримтуудыг байнга нууж хаадаг.

Хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн, аливаа зарцуулалтыг  хийдэг  гэхчлэн хэд хэдэн асуудлыг ямартаа  ч эхний удаад  хөндөх нь зүйтэй гэж үзсэнээ  хэвлэлийн хурал зохион байгуулагчид онцоллоо.  Удахгүй түүхт энэ байгууллагын  100 жилийн ой болно. 20-р зууны бүх том бүтээн байгуулалтуудад хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүд оролцож бүтээлцсэн байдаг.

Тийм ч учраас хөгжлийн түүчээ болж явах учиртай залуусын эв нэгдэл, сэтгэл зүтгэлийг зангиддаг Монголын залуучуудын холбоог нэр цэвэр, үйлс арвин зөв  хүнээр удирдуулах нь зүйтэй гэдгээ одоо илэрхийлэх цаг нь болсон гэдгийг ч энэ үеэр хэлж байлаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ