• Гулам Наби Низамани:Ерөнхий сайдын ивээл дор болсноороо бүс нутгийн хэмжээнд сайн жишиг тогтоолоо

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн  хамруулан, хөгжүүлэх Ази, Номон далайн бүсийн VI конгресс хоёр өдөр амжилттай болж өнгөрсөн талаар зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

    Энэ удаагийн хуралд бүс нутгийн 34 улс орны 600 гаруй төлөөлөгч  оролцож,

    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эдийн засгийн өсөлтийг дэмжих,
    • Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагын сайн туршлага
    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангахад чиглэсэн Бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа зэрэг сэдвийн хүрээнд хуралдсан.

    Конгрессын гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх замаар тогтвортой хөгжлийн болон эдийн засгийн асалтад хүрэхэд тэднийг эдийн засгийн хувьд чадавхижуулах, сайн туршлагуудаа хуваалцах, тэдгээрийг хэрэгжүүлэх бүс нутгийн нэгдсэн загварыг бий болгоход оршсон юм.

    Хэлэлцсэн дээрх асуудлаар “Улаанбаатары тунхаглал”-ыг төлөөлөгчид гаргасан. Ингэснээр бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх чухал баримт бичиг болж байгаа ажээ. Click To Tweet

    Ази Номхон далайн бүс нутгийн хамт олонд түшиглэн хамруулах хөгжүүлэх сүлжээний тэргүүн Гулам Наби Низамани:

    Тогтвортой хөгжлийн зорилт-2030 баримт бичгийн 17 зорилтын хэрэгжилтийн эхний үр дүнг хэлэлцэх онцгой жил тохиож байна. Тус баримт бичгийн 11 зорилтод хөгжлийн бэрхшээлтэй асудлаар олон төрлийн шалгуур үзүүлэлт тусгагдсан. Тиймээс олон улсын хөгжлийн баримт бичигт тусгагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо болон хөгжлийг хангахад хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага нь чухал ач холбогдолтой. Монголд зохион байгуулсан энэ удаагийн конгресс Ерөнхий сайдын ивээл дор болсноороо бүс нутгийн хэмжээнд сайн жишиг тогтоолоо гэв.

    “Хэнийг ч орхигдуулахгүй байх” уриан дор гаргасан зөвшилцөл Click To Tweet
    • Нийгмийн хамгаалал, боловсрол, хөдөлмөр эрхлэлт зэрэг гол салбарууд болон бусад суурь үйлчилгээг сайжруулах
    • Бүсийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгарч буй бэрхшээлтэй асуудлаар төр болон бусад оролцогч талууд тогтмол хамтран хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрч байх,
    • Тэгш хамруулан хөгжүүлэх хандлагад оруулж буй хөрөнгө оруулалтыг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бус дэлхий насжилтын үйл явц эрчимжиж байгаа энэ үед ахмад настнууд болон нийгмээс тусгаарлагдаж буй бусад бүлэгт мөн адил чиглүүлэн хүртээмжтэй болгох гэх мэт зөвшилцөлд хүрчээ.

    Хэвлэлийн хуралд ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр,  Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Н.Ганчимэг болон бусад холбогдох албан тушаалнууд, Ази Номхон далайн бүс нутгийн хамт олонд түшиглэн хамруулах хөгжүүлэх сүлжээний тэргүүн Гулам Наби Низамани, Леонард Чешир сангийн Зүүн өмнөд Ази, Номхо далайн бүс дэх Суурийн төлөөлөгчийн газрын бүсийн хөгжлийн хөтөлбөрийн асуудал эрхэлсэн зөвлөх Барха Хэнри нарын хүмүүс оролцлоо.

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ