
Нийслэл хотод 2018 онд 950 автобус 95 чиглэлд үйлчилж, давхардсан тоогоор 187 сая иргэн зорчжээ. Нийтийн тээврийн автобусны тоог 1100 ч гэж зарим албаныхан ярьдаг. Эхлээд мэдээлэл өгч буй албаныхан тухайн асуудлаарх тоо баримтаа нэгтгэн, нэг тоо ярихгүй бол үүнийг дагаад мөнгөний дүн ч өөрөөр яригдана.
Нийтийн тээврээр үнэгүй зорчдог 273,800 мянган иргэн байна.
- Эдгээрээс өндөр настан 115,100 үүнд 19,1 тэрбум төгрөг
- 150,000 оюутан 5.1 тэрбум төгрөг
- 33,700 хөгжлийн бэрхшээлтэй иргэн 7.0 тэрбум төгрөг
- 14,100 Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч 0.8 тэрбум төгрөг
- 5.900 цагдаагийн албан хаагч 1.4 тэрбум төгрөг нийт 33.4 тэрбум нийт 33.4 тэрбум төгрөг болжээ.
- Нийтийн тээврийн 19 компани бий. Үүнээс 2 төрийн 17 нь хувийн компани юм. Эдгээр компаниудын жилийн нийт төсөв 114.5 тэрбум төгрөг. Тэгвэл энэ онд нийтийн тээвэрт 4.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Click To Tweet
- Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Автобус паркийн барилгад 2 тэрбум
- Автобусны угаалгын төвүүдийн тоног төхөөрөмжид 0.9 тэрбум
- Нийтийн тээврийн үзлэг, оношлогооны төвийн барилгад 0.9 тэрбум
Авто замын хяналтын камерт 0.9 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Одоо үйлчилгээнд явж байгаа автобуснуудын 80-90 хувь хоёр, гуравхан жилийн настай. Гэвч дээрх мэдээллээс хархад энэ онд парк шинэчлэлийн ажил тавигдаагүй байна.
Эх сурвалж:Иргэдийн төсөв-2019
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.