• Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой шүүгчдийг хэзээ түдгэлзүүлэх вэ

    2019-07-04

    Хэд хоногийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган 17 шүүгчийг ажлаас нь чөлөөлсөн. Тэдгээр шүүгчид нь Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргүүдийг шийдвэрлэсэн шүүгчид юм. Тэгвэл түүний маргааш УИХ дахь тэмцэгч гишүүд хэмээгдэх Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нар Эрдэнэтийн 49 хувийн асуудалтай холбогдсон 8 шүүгчийг чөлөөлж өгөөч хэмээн Ерөнхийлөгчид хандаад буй. Тэд уг 8 шүүгчийг ажлаас нь чөлөөлж АТГ-д шалгах ёстой гэж үзэж байгаагаа мэдэгдсэн билээ. Тэдгээр шүүгчид нь:

    1. Улсын Дээд Шүүхийн шүүгч Ч.Хосбаяр,
    2. Улсын Дээд Шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь,
    3. Улсын Дээд Шүүхийн шүүгч Ц.Зориг,
    4. Улсын Дээд Шүүхийн шүүгч Б.Цогт,
    5. Улсын Дээд Шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн,
    6. Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар,
    7. Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ,
    8. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар юм.

    М.Батсуурь гэхэд Эрдэнэтийн 49 хувийг авчирсан гээд буй ХХБ-ны хуульч байсан. ХХБ-ны талд шийдвэр гаргаж байсан түүний аавынх нь компани 49 хувийг худалдаж авах мөнгийг босголцсон тухай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Харин Х.Идэрийн хувьд ХХБ-ны Д.Эрдэнэбилэг нарыг суллаж байсан нэгэн. Энэ мэтээр эдгээр шүүгчид Эрдэнэтийн асуудалтай холбоотой хэмээгддэг.

    Энэ шүүгчдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхгүй бол ирэх долоо хоногоос Улсын Дээд шүүхийн гадна жагсаал, цуглаан хийхээ дээрх гишүүд мэдэгдээд байгаа юм. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү асуудалд одоогоор хариу өгөөгүй л байна.

    Үүнтэй холбоотойгоор Х.Баттулга Ерөнхийлөгчийг Эрдэнэтийн 49 хувийн асуудал дээр дуугардаггүй, ХХБ-ны Д.Эрдэнэбилэгтэй найз хэмээх асуудал хөндөгдсөөр л байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ