Хятад улс Их Британийг Хонконгийн хэрэгт оролцох хэрэггүй гэв

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэнь Шуань Их Британийн гадаад хэргийн сайд Жереми Хантын Хятадын Хонконгийн талаарх ярианд няцаалт өгсөн байна.

Гэнь Шуань “1997 оны 7-р сарын 1-нээс Хятад улс Хонконг дахь бүрэн эрхээ сэргээж, Хятадын засгийн газар үндсэн хууль, тулгар хуулийн дагуу Хонконгод засаглалаа хэрэгжүүлсэн юм. Их Британийн тал эх оронтойгоо нэгдсэн Хонконгод нэгд бүрэн эрхгүй, хоёрт засаглах эрхгүй, гуравт хяналт тавих эрхгүй учраас ямарваа үүрэг хариуцлага гэдэг юм ерөөсөө байхгүй. Их Британийн тал “хамгаалагч” гэдэг нэрээр өөрийгөө өмгөөлөн, хэрэгт дурласны хэрэггүй юм” гэж мэдэгдлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ